Курд хэл
Харагдац
Курд хэл (Kurdî, کوردی ) — энэтхэг-европ хэлний аймгийн энэтхэг-иран хэлний салбарт ордог баруун умард иран хэлний дэд бүлэгт багтдаг курдүүдийн хэл. Курд хэл болон түүний аялгаар 34,3 сая хүн хэлэлцдэг ажээ.

Өнөөгийн байдлаар курд хэл Ойрх Дорнодын Турк, Иран, Ирак болон Сирийн нутгуудад хуваагдсан Курдистан нутагт тархсан юм. Курманжи, сорани, пехлевани, лаки, зазаки, горани гэх олон аялгатай юм.
Дундад зууны үед перс болон араб хэлний нөлөө их орсон. Мөн турк хэлнээс ихээхэн үг зээлдэж авсан байдаг.