Кутб ад-дин Айбек
Кутб ад-дин Айбек (перс. قطب الدین ایبک ) — Баруун умард Энэтхэгийн түрэг гаралтай ислам шашинтай удирдагч. Тэрээр Дели хотыг нийслэл болгож тэндээ Кутб-Минар болон «Кувват-аль-Ислам» (Quwwat Al Islam) сүм босгосон хүн. Делийн султант улсыг 1206 онд байгуулж анхны удирдагч болсон бөгөөд мамлюк угсааг бий болгож 1206-1210 онуудад удирдаж байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр өнөөгийн Афганистаны нутагт төрсөн түрэг гаралтай хүн байсан. Бага байхдаа олзлогдож, тусгай харуул (гулам) болжээ. Түүнийг Ираны зүүн хойд хэсэгт орших Хорасан дахь Нишапур хотын дээд кади буюу шүүгч хүн худалдаж авчээ. Кади түүнийг өөрийн хүү мэт үзэж, Айбек иж бүрэн боловсрол эзэмшиж, перс, араб хэл, удирдах шинжлэх ухаан, байлдааны урлаг, тэр дундаа нум сум харвах, морьтой тулалдах зэрэгт суралцжээ. Шүүгч Кади нас барахад түүний хөвгүүд нь Айбект атаархаж түүнийг зарсан байна. Дараа нь Айбекийг Газнигийн ирээдүйн захирагч болох цэргийн жанжин Шихаб ад-дин Гури худалдаж авчээ. Түрэгийн нүүдэлчин Айбекийн манлайлал, зохион байгуулалтын ур чадвар нь түүнийг нийгэмд хурдан шат ахих боломжийг олгосон байна.
Мухаммед Гори Энэтхэгийн хойд хэсэгт анхны томоохон ислам шашинтай эзэнт гүрнийг байгуулжээ. Айбек Мухаммед Горигийн хамгийн найдвартай жанжин болсон бөгөөд Гуридын олон ялалтыг Айбектэй холбож үздэг. Тэрээр Хойд Энэтхэгт Горын хүчийг бэхжүүлж, 1192 оноос Энэтхэгт илүү тусгаар тогтнолоо олж авсан тул Мухаммед Гори Төв Азийн дайнд анхаарлаа хандуулсан. Гориг нас барсны дараа (1206) Айбек эрх мэдлийн төлөөх богино хугацааны тэмцлийн дараа өөрийгөө Хорасан болон хойд Энэтхэгийн (одоогийн Пакистаныг оруулаад) захирагч хэмээн зарласан юм. Төв Азийн Гуридын эзэмшил сүүлдээ Чингис хаан тэргүүтэй монголчуудын олз болсон.