Jump to content

Кхмерүүд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Үндэсний хувцастай Камбож хосууд

Кхмерүүд (кхмер. ជនជាតិខ្មែរ, буюу камбожууд) — Камбож улсын үндсэн хүн амыг бүрдүүлдэг үндэстэн. Нийт 16 сая кхмер үндэстэн байдгаас 14,2 сая нь Камбожид амьдардаг бөгөөд 895 мянгаас 1,3 сая нь Вьетнамын өмнө хэсэгт болон 1,4 сая нь Тайландад аж төрдөг байна.

Австралази аймгийн хэлний салбар кхмер хэлээр хэлэлцэж кхмер цагаан толгой ашигладаг.

Кхмерүүд голчлон Буддын шашны бага хөлгөний Теравадa урсгалыг (пали. theravādī) шүтдэг байна. Камбожийн санваартны гэр бүлд шашны сахил хүртэх эрхийг эрэгтэй хүнээс эхийн талын эгчийн хүүд дамжуулж болдог байсан, учир нь кхмер санваартнууд гэрлэдэггүй ажээ.

Кхмерүүд Нийтийн тооллын эхэн үед Өмнөд Энэтхэг-Хятадын хойгийн уугуул оршин суугчид болох олон тооны кхмер овог аймгуудыг нэгтгэснээр бий болсон бөгөөд хөрш зэргэлдээ Энэтхэгийн соёлын нөлөөнд автсан байв. Энэтхэг, Кхмерийн соёл иргэншил хоорондоо нягт холбоотой байсан ч тэдний ойртолт үргэлж найрсаг байгаагүй бөгөөд энэ нь хоёр соёл иргэншлийн соёлд ихээхэн нөлөөлсөн. Алслагдсан очиход хэцүү газар нутагт амьдардаг уулын кхмер овог аймгууд энэ үйл явцад оролцоогүй ажээ. Антропологийн хувьд кхмерүүд өмнөд монголоид бүлэгт багтдаг боловч Веддо-Австралоид шинж чанартай байдаг бөгөөд энэ нь ялангуяа уулын кхмерүүдийн дунд тод илэрдэг.

Кхмер бүжигчид, 1920 он орчим

Кхмерийн эзэнт гүрэн (802–1431) буюу Камбужадеша нь одоогийн Камбож, Лаос, Вьетнам, Тайландад оршин тогтнож, Энэтхэг-Хятадын хойгийн ихэнх хэсгийг эзэлж байжээ.

Кхмерүүд 1953 онд Францаас бүрэн тусгаар тогтносон байна.

Кхмерчүүдийн оршин сууж буй улс орнуудын газрын зураг

Кхмерүүдийн гол эрхлэх ажил бол газар тариалан (будаа, эрдэнэ шиш); үхэрийн аж ахуй, загасчлал нь мөн чухал үүрэг гүйцэтгэдэг байна.