Кэвин Дюрант

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кэвин Дюрант
№ 35    Оклахома Сити Тандер
Жижиг довтлогч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1988 оны 9 сарын 29 (1988-09-29) (25 настай)
Төрсөн газар АНУ, Вашингтон хот
Иргэний харъяалал Америк
Ахлах сургууль Монтроуз Христийн Сургууль (Мэрилэнд)
Оук Хилл Академи (Виржини)
Биеийн өндөр 2 м 6 см
Биеийн жин 107 кг
Замналын мэдээлэл
Коллеж Техас (2006-2007)
НБА-гийн Драфт 2007 / Тойрог: 1 / №: 2
Сонгосон Сиатл Суперсоникс[1]
Лиг НБА
Замналын түүх
2007–одоо Сиатл Суперсоникс / Оклахома Сити Тандер
Оклахома Сити Тандер
Замналын оргил амжилт, шагналууд
* ҮСБХ-ны оны шилдэг шинэ тоглогч (2008)
NBA.com дахь Кэвин Дюрант
Basketball-Reference.com дахь статистик
Кэвин Дюрант
тамирчны хүртсэн медаль
Эрэгтэй сагсан бөмбөг
Америк Америк-ыг3 төлөөлж
Зуны олимп
Алт Лондон 2012 Эрэгтэй баг
Дэлхийн АШТ
Алт Турк 2010 Эрэгтэй баг

Кэвин Вэйн Дюрант (англ. Kevin Wayne Durant, 1988 оны 9 сарын 29–нд төрсөн) нь Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч бөгөөд жижиг довтлогчийн байрлалд тоглодог. Өдгаа Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Оклахама Сити Тандер багт тоглож байна.

2 м 6 см өндөртэй, 107 кг жинтэй тоглогч маань жижиг довтлогчоор тоглож 2007 оны Үндэсний Коллежийн шилдэг тоглогч болсон ба 2006–2007 оны BIG 12 зэрэг маш олон шагнал хүртжээ. Энэ бүхний дараа Техасын их сургуулиас НБА–д орсон ба 2 дахь сонголоор Сиатл Суперсоникс багт сонгогджээ. Тухайн жилдээ ҮСБХ-ны оны шилдэг шинэ тоглогчийн шагналыг авчээ. 2007 онд Дюрант Найктай гэрээ хийж, 2009–2010 оны улиралд НБА–г оноо авалтаар тэргүүлснээр хамгийн залуудаа оноо авалтаар тэргүүлсэн тоглогч болжээ. Тэрээр 3 удаагийн НБА–гийн онооны тэргүүлэгч, 3 удаагийн бүх НБА-гийн 1–р багт нэрлэгдэж, АНУ–ын шигшээ багт тоглож 2010 оны Дэлхийн аварга, 2012 оны Лондоны Олимпийн аварга болжээ.

Багын амьдрал ба ахлах сургууль[засварлах]

Дюрант нь 1988 оны 9 сарын 29 нд Вашингтон хотод Ванда болон Вэйн Прэттийн гэр бүлд төржээ. Тэрээр нэг эгч (Брианна), 2 ахтай (Тони ба Рэйонн). Дюрант нь эцэг эх болон эмээ (Барбара Дэвис) дээрээ өсчээ. Багадаа тэрээр Майкл Бийслитэй хамт өссөн найзууд юм.

Багаасаа сагсан бөмбөгч болсон бөгөөд Сонирхогч Тамирчдын Холбоонд харьяалагдах, Мэрилэндийн Хунтайж Жорж тойргийн ПиЖи Жагуарс багт амжилттай тоглож байв. Жагуарс баг Дюрант, Майкл Бийсли болон Крис Брасвэл нарын хамт 2 удаа үндэсний аваргад түрүүлсэн. Дюрант 35 дугаарыг Сонирхогч Тамирчдын Холбооны дасгалжуулагч байсан Чарьлз Крэйгийн дурсгалыг хүндэтгэн өмсдөг бөгөөд тэрээр 35 насандаа алагдсан юм.

СТХ-нд байхдаа Дюрант Ди Си Блю Девилс баг руу шилжсэн бөгөөд түүний багийн анд нь Макдоналдсын Бүх Америкийн тэтгэлэгт Тай Лоусон байв. Үндэсний Христийн Академид 2 жил, Оук Хилл Академид 1 жил болсон бөгөөд энэ хугацаанд Дюрант 2 метр өндөртэй болжээ. Үүний дараа тэрээр Мэрилэндийн Роквилл дэх Монтроуз Христийн Сургуульд тоглож эхэлсэн бөгөөл энэ хугацаанд дахин 5 см өсчээ. Монтроузод Дюрант багаа оноо авалт болон бөмбөг таслалтаар тэргүүлж, тухайн жилийн Вашингтон Постын шилдэг сагсан бөмбөгчөөр нэрлэгджээ. Тэрээр Монтроузод байх үедээ Орегон муж улсын Лес Шваб Инвитэшнл тэмцээнд урилгаар оролцож байв. Монтроузод одоогийн Нью Орлеанс Хорнетс багийн хамгаалагч Грейвис Васкестэй хамт тоглодог байсан. Веттер Дюрантыг маш хөдөлмөрч тоглогч бөгөөд сагсан бөмбөгт тохирсон өндөр болон жинтэй, мөн гайхалтай шидэлт, бөмбөг эзэмшилт, хамгаалалтын ур чадвартай хэмээн тодорхойлжээ. 2006 онд Дюрант Чэйс Бадингерийн хамт Макдоналдсын бүх Америкийн шилдэг тоглогчоор нэрлэгджээ. Дюрантыг тэр үед Грег Одений дараа, ахлах сургуулийн 2-р шилдэг тоглогч гэдэг байв.

Эх сурвалж[засварлах]

  1. NBA.com: Draft 2007. Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо. 2010 оны 11 сарын 25-д хандсан.