Кэйпийн үнэг
Кэйпийн үнэг[1] | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Кэйпийн үнэгний гаварууд
|
||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Vulpes chama (Э.Смит, 1833) |
||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
|
Кэйпийн үнэг (англ. Cape Fox, лат. Vulpes chama) буюу Камагийн үнэг, эсвэл Мөнгөлөг нуруут үнэг нь жижиг биетэй үнэг юм. Хар буюу мөнгөлөг саарал өнгөтэй байдаг бөгөөд гэдэс нь шаравтар өнгөтэй. Сүүлний үзүүр нь хар байдаг.
30 - 40 см хүрэх сүүлийг нь эс тооцвол 45 - 61 см урттай, сэрвээгээрээ 28 - 33 см өндөртэй, 3.6 - 5 кг жинтэй байна.
Гарчиг
Тархац[засварлах | edit source]
Зимбабве, Ботсвана, Өмнөд Африк (Баруун Кэйп, Хойд Кэйп, Зүүн Кэйп мужуудын ихэнх нутгаар, КваЗулу-Натал, Баруун Хойд мужуудын баруун, баруун хойд хэсгээр) улсуудад задгай хээр тал, цөлөрхөг бүс нутгуудаар тархсан. Мөн Лесото улсын өндөр уулсын бүст тааралдах нь бий.
Зан чанар[засварлах | edit source]
Шөнийн амьдралтай, үнэрлэх, сонсох чадвар нь сайн хөгжсөн. Өдрийн цагаар хадны нөмөр, эсвэл ухсан нүхэнд өнжинө.
Хоол[засварлах | edit source]
Гүрвэл, хулгана зэрэг бяцхан амьтад, мөн үхсэн амьтны сэг, хорхой шавьжаар хооллоно.
Үржил[засварлах | edit source]
Жилийн турш эвцэлддэгээрээ улаан үнэгнээс ялгаатай. 51 - 53 өдөр хээлээ тээгээд 50 - 100 г жинтэй 3 - 6 гавар төрүүлнэ. Гавар нь 6 - 8 долоо хоног хөхөө хөхөх ба 9 сартайдаа нас бие гүйцнэ. Кэйпийн үнэг дунджаар 10 насалдаг.
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Загвар:MSW3 Wozencraft
- ↑ Stuart, C. & Stuart, T. (2008). Vulpes chama. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 09 May 2006-д авсан.