Кэтрин Жонсон
Кэтрин Жонсон | |
---|---|
![]() Жонсон 1983 онд | |
Төрсөн | Креола Кэтрин Колеман 1918 оны 8 сарын 26 Баруун Виржини, АНУ. |
Нас барсан | 2020 оны 2 сарын 24 (101 насалсан) Виржини, АНУ. |
Бусад нэр | Кэтрин Гобле |
Боловсрол | Баруун Виржинигийн Их Сургууль (Баклавр) |
Мэргэжил | Математикч |
Employer | НАСА (1953–1986) |
Known for | НАСА-гийн сансрын нислэгийн траектор тооцоолол |
Хань |
|
Хүүхэд | 3 |
Шагналууд |
|
Вэбсайт | katherinejohnson |
Креола Кэтрин Жонсон (төрсөн овог: Колеман; 1918 оны 8 сарын 26 - 2020 оны 2 сарын 24) нь АНУ-ын математикч бөгөөд НАСА-д ажиллах үедээ тооцоолсон орбитын механикийн тооцооллууд нь АНУ-ын хүнтэй сансрын нислэг амжилттай болоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр НАСА-д 33 жил ажиллахдаа нарийн төвөгтэй гар тооцооллыг гарамгай хийдэг байсан бөгөөд анх компьютер ашиглан эдгээр тооцоог хийхэд гар бие оролцож байжээ.
Тэрээр Меркурий сансрын хөтөлбөрийн нислэгүүдийн траектор, хөөрөх цонх, яаралтай буцах замуудыг тооцоолох ажлыг хариуцаж байжээ. Мөн саранд хүрэх Апполо хөтөлбөрийн траекторын тооцоо, удирдлагын модулийн тооцоог гаргасан байна.
2015 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Жонсонг Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний одонгоор, 2016 онд НАСА-гаас түүнийг Silver Snoopy одонгоор шагнажээ. Түүнийг нас барсны дараа 2021 онд түүнийг Үндэсний Эмэгтэйчүүдийн Алдрын Танхимд оруулсан.