Кюү (data structure)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
ЭОЭГ (Эхэлж-Орвол-Эхэлж-Гарна) зарчимтай кюүгийн дүрслэл

Компьютерийн шинжлэх ухаанд, Кюү (/ˈkjuː/ kew) нь нэг төрлийн өгөгдлийн хийсвэр төрөл буюу өгөгдлийн нэгжийн цуглуулга юм. Нэгжүүд нь дараалалд байх бөгөөд нэмэгдэж орсон нь дарааллын төгсгөлд орох буюу энкюү, хасагдах нэгж нь дарааллын урд талаас гарах буюу дикюү. Энэ нь кюүг Эхэлж-Орвол-Эхэлж-Гарна (ЭОЭГ) өгөгдлийн бүтэцтэй болгодог. ЭОЭГ өгөгдлийн бүтэцэд, эхэлж нэмэгдсэн элемент нь хамгийн эхэнд устгагддаг. Өөрөөр хэлбэл шинээр орсон элементийг устгахын тулд түүний өмнө орсон бүх элементүүд эхэлж устсан байх шаардлагатай юм. Ихэвчлэн, хамгийн эхэнд байгаа элементийг устгахгүйгээр буцаах пийк буюу фронт үйлдлүүд нэмэгддэг. Кюү нь шугаман өгөгдлийн бүтэцийн нэг жишээ юм.

Кюү нь компьютерийн шинжлэх ухаан мөн тээвэрт, тодорхой нэгжүүдийг, жишээ нь хүн, өгөгдөл, обьект эсвэл үйл явдлуудыг хадгалж, дараа нь ашиглах боломжийг олгодог. Эдгээр тохиолдолд кюү нь бүфферийн үүрэг гүйцэтэгдэг.

Кюүгийн хэрэгжүүлэлтүүд[засварлах | edit source]

Онолын хувьд, кюүгийн нэг шинж нь үүнд тодорхой багтаамж байдаггүй. Хэдэн ч элемтентүүд агуулж байсан үргэлж шинээр элемент нэмж болдог. Мөн кюү нь хоосон байж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ элемент нэмэхээс нааш устгалт хийж болохгүй юм.

ЭОЭГ кюүг хэд хэдэн үр дүнтэй хэрэгжүүлэлтүүд байдаг. Үр дүнтэй гэдэг нь үүн дээр үйлдэл—энкюү болон дикюүг— О(1) хугацаанд хийх боломжтой гэсэн үг.

  • Холбоост жагсаалт
    • Давхар холбоост жагсаалт аль ч төгсгөлдөө О(1) устгалт болон нэмэгдэлт хийж болдог тул кюүг ашиглах тохиромжтой.
    • Энгийн холбоост жагсаалт нь зөвхөн аль нэг төгсгөлдөө л үр дүнтэй устгалт болон нэмэдгэлт хийж болдог. Гэсэн хэдий ч заагчыг төгсгөлийн холбоос, цаашаа эхний холбоос руу зааж байхаар өөрчлөлт хийвэл—үр дүнтэйгээр кюүг ашиглах боломжтой болно.
  • Дэкюү - Давхар-төгсгөлтэй кюү

Кюү болон програмчлалын хэлүүд[засварлах | edit source]

Кюү нь дангаараа өгөгдлийн төрлийн хэрэгжүүлэлт болж болно эсвэл давхар-төгсгөлтэй кюү (дэкюү) -ийн тохиолдол гэж үзээд тусд нь хэрэгжүүлэхгүй байж болно.

Си++ ийн стандарт сан нь вхөн оруулах/гаргах үйлдэл хийдэг "кюү" класстай. J2SE5.0 -с хойш, Жава сан нь Кюү интэрфейсийг агуулж байгаа. PHP нь мөн SplQueue класстай.

Холбоотой мэдээлэл[засварлах | edit source]

Иш таталтууд[засварлах | edit source]

General
Citations

Гадаад холбоосууд[засварлах | edit source]

 Commons: Queue data structure – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Data structures Загвар:DADS