Кённам их сургууль
Харагдац

Кённам их сургууль (сол. 경남대학교, 慶南大學校) нь Өмнөд Солонгосын Өмнөд Кёнсан аймгийн Чанвонь хотод байрладаг хувийн хэвшлийн их сургууль юм. 6 коллежоос бүрдэнэ: Либерал урлаг, Байгалийн ухаан, Боловсрол, Эдийн засаг ба худалдаа, Хууль ба улс төр, Инженерчлэл. Түүнчлэн 15 судалгааны хүрээлэн (Сөүлд байх Алс Дорнодын судалгааны хүрээлэнг оролцуулаад)-гээрээ дамжуулан судлаачид, аж үйлдвэрийн салбар болон засгийн газартай хамтарсан судалгаа хийдэг. Дэлхийн 19 орны 65 их сургуультай эгч дүүсийн харилцаатай тус сургуулийн уриа нь "Үнэн, эрх чөлөө, бүтээлч сэтгэлгээ" юм.[1]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Mission&Vision". KYUNGNAM UNIVERSITY (англи хэлээр). Татаж авсан: 2023-06-07.
Гаднын холбоос
[засварлах | кодоор засварлах]- Албан ёсны сайт (англи хэлээр)