Jump to content

Күйпер бүслүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Күйпер бүслүүр

Күйпер бүслүүр (/ˈkaɪpər/ KY-pər) нь Далай вангаас 30 эсвэл ойролцоогоор нарнаас 50 одон орны нэгж хол орших гадаад Нарны аймагт байрлах дугараг хэлбэртэй диск юм. Энэ нь солирын бүслүүртэй төстэй хэдий ч 20 дахин илүү өргөн мөн 20-200 дахин илүү, бүр хамаагүй том юм. Солирын бүслүүртэй адил, энэ нь ихэнхдээ Нарны аймаг бүтсэнээс үлдсэн үлдэгдлүүд эсвэл жижиг биетүүдээс бүтнэ. Ихэнх солируудын ерөнхий бүтэц нь чулуу болон металл байхад Күйпер бүслүүрийн объектууд нь метан, аммон болон ус гэх мэтийн том мэдрэмтгий мөслөгөөс ("мөс" гэгдэх) тогтдог. Күйпер бүслүүр нь одон орон судлаач нарын тогтоосноор ихэнх одой гаригуудын гэр болсон: Orcus, Pluto, Haumea, Quaoar болон Makemake. Зарим Нарны аймгийн дагуулууд болох Далай вангийн Triton, Санчирын Phoebe нь тухайн хэсэг орноос гаралтай байж болзошгүй.


Күйпер бүслүүрийн нэр нь Голланд орон судлаач болох Gerard Kuiper тус бүслүүрийн оршлын талаар 1951 онд санаа гаргасан нэр хүндэн дээр нэрлэгдсэн. Тэрний өмнө мөн дараа нь ч Kenneth Edgeworth (1930) гэх мэт олон эрдэмтэн судлаач нар бүслүүрийн оршлын талаар судалсан. 1980 онд одон орон судлаач Julio Angel Fermandez нь Далай вангаас цаана орших сүүлт одны бүслүүрийн талаар санаагаа цаасан дээр нийтлэн гаргасан нь түр-хугацааны сүүлт одны талаарх эх сурвалж болсон.


1992 онд Pluto (1930 он) болон Charon (1978 он) болох анхны Күйпер бүслүүрийн объектууд (KBO) олдсоны дараагаар жижиг гариг болох (15760) Albion олдсон. Энэ ололтоос хойш мэдэгдээд байгаа KBO -ийн тоонууд хэдэн мянга болтлоо ихэссэн мөн 100км (62 мил) диаметртэй 100000 гаруй KBO оршдог гэж бодогдоод байгаа. Күйпер бүслүүр нь 200 хүрэхгүй жил орших тойрог замтай түр зуурын сүүлт однуудын орших газар гэж бодогдсон. 1990 -ээд оны дундаас хойших судалгаанууд нь тус бүслүүр нь ерөнхий тогтвортой бөгөөд сүүлт оддын жинхэнэ гарал үүслийн байршил нь 4.5 тэрбум жилийн өмнө Далай вангийн гадагшлах хөдөлгөөн хийгдсэнээс болж үүссэн байнга өөрчлөлтөд идэвхтэй бүс буюу тархсан диск гэж харуулсан, Eris гэх мэт тархсан диск объектууд нь маш эгэл бус тойрог замын хөдөлгөөнтэй байдаг нь тэднийг Нарнаас 100 хүртэлх одон орны нэгж хол аваачдаг.