Күүкмин их сургууль
Күүкмин их сургууль нь Өмнөд Солонгосын Сөүл хотын Сунгбук-гуд 1946 онд байгуулагдсан хувийн сургууль юм. Энэхүү сургууль нь БНСУ-н түр засгийн газрын үед байгуулагдсан бөгөөд Япон улсаас Солонгосыг чөлөөлсний дараа байгуулагдсан хувийн сургууль гэдгээрээ түүхэн ач холбогдолтой.Солонгосын нэрт түүхэн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч болох Ким Гу, Жо Со Анг, Шин Ик Хүй нар тус сургуультай нягт холбоотой юм. Күүкмин их сургууль нь Японы эзлэн түрэмгийллийн үед Шанхайд байрлаж байсан Солонгосын Засгийн газраас байгуулагдсан. Шин Ик-хи нь сургуулийн анхны ерөнхийлөгчөөр томилогдож, улмаар Үндэсний Ассамблейн анхны даргаар ажилласан. 1959 онд SsangYong группийн үүсгэн байгуулагч Сунггон “Сунгкок” Ким сургуулийг хариуцаж эхэлсэн бөгөөд одоо судалгааны чиглэлд анхаарч ажиллаж байна. Күүкмин их сургуулийн Сургалтын хөтөлбөрүүд нь бакалаврын түвшний коллеж, төгсөх ангийн сургууль, мэргэжлийн болон тусгай зориулалтын сургуулиудаар бүтэцлэн зохион байгуулагдсан. Тус сургууль нь Солонгосын дөрвөн жилийн сургалттай их сургуулиуд дундаас Автомашины инженерийн тэнхимийг байгуулсан анхны сургууль юм.