Jump to content

Л'Акилагийн их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Л'Акилагийн их сургууль
Università degli Studi dell'Aquila
УриаRenovabitur ut aquilae juventus tua (Латин хэл)
Байгуулагдсан он1596 (коллеж)
1964 (их сургууль)
ТөрөлУлсын
РекторЭдоардо Алессе
Оюутан18,196 (2015/2016)
БайршилЛ'Акила, Итали
ӨнгөнүүдНогоон, Шар, Хар
Цахим хаягwww.univaq.it

Л'Акилагийн их сургууль (Итали: Università degli Studi dell'Aquila) нь Төв Италийн Л'Акила хотод байрладаг улсын судалгааны их сургууль юм. 1964 онд байгуулагдсан (түүх нь 1596 оноос эхэлдэг) бөгөөд есөн тэнхимтэй. Шинжлэх ухаан-технологийн олон судалгааны багуудтайн дээр инженерийн чиглэлээрээ алдартай сургууль юм. Анагаах ухаан, сэтгэл судлал, шинжлэх ухааны сургуулиуд нь нэртэй.

1458 оны 10-р сарын 11, 1464 оны 5-р сарын 9-нд Л'Акила хотын иргэд Арагоны хаан Фердинандад Болонья, Сиена, Перуджид байдаг Студиумтай (дундад зууны их сургууль) дүйцэхүйц Студиум нээхийг хүсчээ. Тун удалгүй тус хот Ангевины сүүлчийнх нь дэмжлэгийг татан авч, Испанийн бүрэн эрхт эзэнд бууж өгөв. Хаан энэ хүсэлтийг зөвшөөрсөн боловч хотын удирдлагууд Студиумыг нээсэн гэх баримт нотолгоо байхгүй байна. Нөгөө талаас, тухайн үеэс өмнө болон дараа нь Л'Акила хотын иргэд (Жишээ нь, Фра' Жованни да Капестрано, 1474 онд эрдмийн зэрэг хамгаалсан түүхч Франческо д'Анжелучио ди Баззаногийн ач хүү Берардино ди Людовико) иргэний болон Студионы хуулийн сургуульд суралцахаар явсан тухай баримтууд бий. 16-р зууны сүүлчээр буюу 1596 оноос хойш Иезуитүүд Л'Акила дахь коллежид дээд боловсрол эзэмшиж байв. 1767 оны зарлигаар Иезуитүүдийг хаант улсаас хөөн гаргахад Аквиланум коллежийг Коллежио Реале болгон өөрчилжээ.