Jump to content

Лабрадор (нохой)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лабрадор ретривер (Англи: labrador retriever) — Нохойн нэгэн үүлдэр юм. Анх ан агнуурын зориулалттай үржүүлсэн бөгөөд сүүлд лабрадор нохойг ан агнуур, хөтөч нохой, аврах нохой, голчлон хамтрагч нохой болгон ашигладаг болсон. Энэ үүлдэр нь Канадын зүүн эрэг дээрх Ньюфаундленд арлаас гаралтай.

Лабрадор үүлдрийн нохойн үржүүлж ирсэн түүх 19-р зуунаас эхэлдэг. Тухайн үед Ньюфаундленд арал дээр "Жижиг Ньюфаундленд" гэгддэг газар оршин тогтнож, загасчдын үнэнч хамтрагч болж байжээ. Питер Хоукер хэмээх англи эр эдгээр үүлдрийн хэдэн нохойг Их Британид авчирч, тэднийг «St. John’s Breed of Newfoundland» буюу "Ньюфаундлендийн Гэгээн Жоны үүлдэр" гэж нэрлэжээ. Эдгээр лабрадор нохойг "буржгар ретривер", магадгүй Английн фоксхаунд (үнэгний нохой), сеттер зэрэгтэй эрлийзжүүлж гаргасан гэж үздэг.

Тус үүлдрийн нохойны анхны стандартыг 1887 онд тогтоосон байна. 1903 онд Английн нохой үржүүлгийн "Кеннел клуб" (англи. The Kennel Club) зөвхөн хар өнгөтэй лабрадор нохойг хүлээн зөвшөөрдөг байсан бол 20-р зууны сүүлээр бугын өнгө, дараа нь шоколадны өнгө хүлээн зөвшөөрөгдөх болжээ.

Бат бөх биетэй, авсаархан, эрч хүчтэй; өргөн гавал; өргөн ба гүн цээж; хавирга; нуруу болон хойд хэсэг нь өргөн ба бат бөх.

Гавлын яс нь өргөн бөгөөд тодорхой ялгардаг, махлаг бус хацартай. Хамар нь өргөн, сайн хөгжсөн хамрын нүхтэй. Хошуу нь том бөгөөд нарийхан биш. Эрүү нь дунд зэргийн урттай, нэлээд хүчтэй боловч маш зөөлөн. Эрүү, шүд нь хүчтэй, төгс, тогтмол, бүрэн хайчтай, өөрөөр хэлбэл дээд шүд нь доод шүдтэй нягт давхцаж, эрүүнд дөрвөлжин байрладаг. Нүд нь дунд зэргийн хэмжээтэй, оюун ухаан, сайн зан чанарыг илэрхийлдэг ажээ.

Урд хөл нь бөх ястай, тохойноосоо газар хүртэл шулуун, урд болон хажуу талаас нь харвал. Мөр нь урт, налуу. Арын хөл нь сайн хөгжсөн, сүүл рүүгээ налуугүй. Хөл нь дугуй, нягт, нуман хэлбэртэй хуруутай, сайн хөгжсөн дэвсгэртэй. Алхаа нь чөлөөтэй, зохих газрыг хамардаг; урдаас хойш шулуун, үнэн зөв.