Jump to content

Лавжаргалын Анхзаяа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лавжаргалын Анхзаяа
тамирчны тухай
Төрсөн өдөр2000 оны 1 сарын 30 (2000-01-30) (25 настай)
Улс, орон Монгол
Тамир, спортэрэгтэй жүдо

Лавжаргалын Анхзаяа (2000 оны 1 сарын 30-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн) нь Монголын жүдоч. Дэлхийн АШТ-ий хүрэл медальт. "Женко" клуб, "Алдар" спорт хорооны тамирчин.

Ховд аймгийн Манхан суманд төрсөн Анхзаяа 2009 онд Дархан хот руу нүүж, тэндээ "Оюуны ирээдүй" цогцолбор сургуульд суралцан 2018 онд төгссөн. Төмөр замын дээд сургуульд элсэн орж суралцсан ч бэлтгэлдээ төвлөрөхийн тулд жилийн дараа сургуулиа орхижээ. 2012 оноос жүдогоор хичээллэж эхэлсэн.