Лавлагааны бүтэц

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Directory tree.png

Лавлагааны бүтэц (Каталог буюу хавтас гэж нэрлэдэг) гэсэн ойлголт нь номын сангийн каталог гэсэн ойлголттой төсөөтэй бөгөөд файлыг тодорхой байдлаар нь ангилан нэг нэрийн дор бүлэглэхийг хэлнэ.
Хавтсан дотор байгаа файлуудыг харахын тулд түүнийг мод хэлбэрийн (Hierarchical) нээх хэрэгтэй. Тухайн агшинд хэрэглэгчийн ажиллаж байгаа хавтасыг идэвхитэй хавтас гэнэ. Ямар нэгэн дэд хавтсыг агуулж байгаа хавтасыг эх хавтас гэнэ. Дэд хавтас гэдэг нь дээд түвшний хавтаст харъяалагдаж байгаа хавтсыг хэлнэ. Дэд хавтас нь өөрөө бас хавтас агуулж болно. Нэг хавтас доторх файлуудыг дахин дотор нь ангилж, зохион байгуулж болно. Ингэснээр дэд хавтас /sub directory/ үүснэ. Мэдээллийг хадгалж байгаа дискийг бүхэлд нь үндсэн хавтас /root directory/ гэнэ. Компьютерт үндсэн, эх ба дэд хавтас гэсэн ойлголтууд хэрэглэгддэг. Мод хэлбэрийн файл системд, хавтас дотор дахиад хавтас байж болдог. Ж.нь Windows-ын файл систем мод хэлбэрийн бүтэцтэй. Каталог буюу хавтас хавтгай файл системд, хавтас доторх хавтас гэж байдаггүй. Бүх хавтасууд нэг төвшинд, “зэрэгцэн” оршино. Мод хэлбэрийн (Hierarchical), хавтгай буюу шугаман (flat). Хавтасжуулах хэлбэрээр нь файл системийг: дотроо файлууд агуулсан каталогийг хавтас (folder), директори (directory) г.м.-ээр нэрлэдэг. Дискэн дээр directory гэж нэрлэгддэг тусгай хэсэг бүлгүүдийг гаргаж өгдөг бөгөөд эдгээр нь файлуудыг төрөл, шинж чанар, зориулалтаар нь ангилж зохион байгуулж хадгалдаг хавтас /folder/ болдог.

Хавтастай ажиллах командууд

Хавтас үүсгэх (Make directory)

Жишээ нь:  md хавтасын нэр tree
           md bat
           md c:/tsalin 

Идэвхтэй хавтасыг өөрчлөх (Change directory)

Жишээ нь:  cd хавтасын нэр 
          cd bat 
          cd c:/tsalin 

Идэвхтэй хавтасаас гарах (Change directory)

         cd.. 
Жишээ нь: cd bat [Enter] 
         cd.. [Enter] 

Хавтасыг устгах (Remove directory)

         rd хавтасын нэр 
Жишээ нь: cd .. [Enter]
         rd bat [Enter] 

Дискийн хавтасын бүтцийг харах

         tree дискийн нэр 
Жишээ нь: tree [Enter] 
         tree c: [Enter] 

Эх сурвалж: http://www.slideshare.net/sit_baatar/lecture-6software-file-folder-ms-dos-7332096