Jump to content

Ламдаржаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ламдаржаа
Хунтайж
Зүүнгарын хаант улсын хунтайж
Хаанчлал1749-1753
ӨмнөхЦэвээндоржнамжил
ЗалгамжлагчДаваач
Өнгөрсөн1753 (Загвар:Four digit)
Или, Зүүнгар
Гэр бүлЦорос
ДинастиЗүүнгарын Хаант Улс
ЭцэгХархул
ШашинТөвөдийн Буддын шашин

Ламдаржаа буюу "Лам-Эрдэнэбаатар хунтайж"[1] нь Зүүнгарыг 1749-1753 он хүртэл захирч байсан, Цорос овгийн Галданцэрэн хунтайжийн хөвүүн юм. 1749 онд ойрадын Зүүнгар улсын Цэвээндоржнамжил хунтайж, өөрийн эгч Уламбаяр хатантай төрийн эрхийг булаалдан алсны дараа, Галданцэрэн хунтайжийн бага хатнаас төрсөн Ламдаржаа нь Уламбаярын нөхөр Сайнбилэгийн хамт төрийн эргэлт гаргаж, улсын эзэн Цэвээндоржнамжилыг хороогоод Ламдаржаа нь хунтайж болсны дараа Ламдаржаа нэрээ халж, "Лам-Эрдэнэбаатар хунтайж"[1] гэж өөрчилжээ.

Тэрээр улсын эзэн болсны дараа 1750-1751, 1752 онд хоёр удаа Чин гүрэнд элч илгээн "өөрийгөө Зүүнгарын хунтайж болсноо зарлан, хоёр улс хилийн худалдаа хийх, Саруул зайсан зэрэг Чин улсад дагаар орсон ардыг буцаан өгөх, Төвд рүү зүүнгарчуудыг шашин мөргөл хийх, лам залах зөвшөөрөл олгох"[1] зэрэг асуудлыг тавьсан ч, Зүүнгарт дотоодын эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцдаснаар бүтэлгүйтсэн. 1753 онд Их Цэрэндондовын ач хүү Даваач болон хойдын ноён Амарсанаа нарт ялагдан нас барсан.

  1. 1.0 1.1 1.2 Л, Энхсаруул. "Зүүнгар улсын хаан Ламдаржаа Манж Чин улсад элч зарж харилцсан нь". Acta Historica Mongolici. Tomus XVII, Fasciculus 1 -25: 209–210.