Ламжмаагийн Дугармаа
Ламжмаагийн Дугармаа (1934 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн- 2024 онд нас барсан)- БНМАУ-ын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд агсан Сономын Аварзэдийн гэргий.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1952 онд Багшийн Институтийн (одоогийн МУБИС) монгол хэл-уран зохиолын багшийн сургуульд сурч төгссөн. Энэ үед түүний эцэг Ламжмаа СНЗ-ийн зохион зааварлах хэлтсийн дарга байжээ.
Сургуулиа төгсөөд нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуульд монгол хэл-уран зохиолын багшаар ажиллаж байсан.Нөхөр С.Аварзэдийг Говь-Алтай аймагт цөллөгдөхөд хамт явсан.
Л.Дугармаа Улаанбаатарт иргэж ирээд Сталины нэрэмжит Улсын төв номын санд 20 гаруй жил ажилласан.
Тэрээр Сономын Аварзэдтэй 1954 оны эхээр гэрлээд 4 хүүхэд төрүүлжээ. Алимаа (1956), Цогт (1958), Шихихутаг (1962), Мичидмаа (1965).