Jump to content

Ландшафтын тогтвортой байдлын түвшинг үнэлэх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ландшафтын тогтвортой байдлын түвшинг үнэлэх нь тухайн газар нутгийн цаг уурын нөхцөл (өөрөө сэргэх чадвар), геологийн бүтэц, хөрс, ургамлан нөмрөг, хөрсний шинж чанарын талаарх мэдээллүүдийг шаардсан нилээд төвөгтэй аргаар тогтооно. Үзүүлэлтүүдийн жагсаалтыг хатуу тогтоохгүй бөгөөд ихэвчлэн хүлээн авсан мэдээллийн хүртээмж, боломжоор тогтоох ба эдэлбэр газрын үнэлгээний суурь зураглалд тулгуурлана. Хээрийн судалгааны явцад экосистемийн төрөл, хэв шинж тодорхойлохоос гадна газрын гадаргуугийн мэдээллийн сангийн өгөгдлүүдийг харьцуулна. Ландшафтын тогтвортой байдлын түвшинг3 дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

• Тогтворгүй- маш тогтворгүй, элсэрхэг, хайргархаг, асгаас, нуранги бүхий газар. амархан нурах, усаар угаагдаж, зөөгдөх сул хөрс бүхий газрыг хамааруулна.

• Бага зэргийн тогтвортой – тогтвортой мэт харагдавч амархан бутрах чанартай, нурах магадлалтай, уусамтгай (эрдэс давсархаг), олон жилийн цэвдэгтэй газар. Уулын ажил явуулахад зайлшгүй бэхэлгээ, тулгуур шаардагдана.

• Дунд зэргийн тогтвортой –дунд зэргийн хатуулагтай, удаан хугацаагаар уулын ажил явуулахад тулгуур шаардлагатай, ан цавшил ихтэй, нягтаршсан зөөлөн чулуулаг бүхий газар хамаарна.

• Тогтвортой – ачаалал, доргио даах чадвартай, удаан хугацаанд нуралтад тэсвэртэй, хатуулаг өндөртэй, буурь хөрс бүхий газрыг хамааруулна. Ийм газарт гарсан уулын хана налуунд нэмэлт бэхэлгээ тулгуур шаардлагагүй.

Практикт ландшафтын тогтвортой байдлын түвшинг үнэлэхийн тулд рельеф, дулаан хангамж, чийгшил, ургамалжилт, түүний биологийн бүтээмж зэрэг нөхцөлийг харгалзана. Түүнчлэн эвдрэлийн зэрэг нь нөлөөллийн эх үүсвэрийн эргэн тойронд байрлах экологийн бүсээр тодорхойлогдоно.