Jump to content

Лаосын иргэний дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лаосын иргэний дайн (англи. Laotian Civil War;АНУ-д "Нууц дайн" гэж нэрлэдэг) 1960–1973 онд нэг талаас АНУ, Өмнөд Вьетнамын дэмжлэгтэй Лаосын засгийн газар болон нөгөө талаас Хойд Вьетнам, ЗХУ-аас тусламж авсан Патет Лаогийн партизаны хооронд болсон дайн юм. Лаос дахь иргэний дайнаас гадна энэ үеэр Вьетнам, Камбожид иргэний дайн мөн болж байв. 1950-иад оны сүүлээс 1975 он хүртэл Зүүн өмнөд Азид болсон бүх цэргийн ажиллагааг Энэтхэг-хятадын хоёрдугаар дайн гэж нэрлэдэг.