Лапландын Их Сургууль

Лапландын Их Сургууль (англи. University of Lapland) нь Финландын Рованиеми (англи. Rovaniemi) хотод байрлах төрийн өмчийн их сургууль юм. Тус сургууль 1979 онд байгуулагдсан бөгөөд Европын Холбооны хамгийн хойд зүгт оршдог их сургууль.[1]
Одоогоор Лапландын Их Сургууль сургуульд 4,000 бакалаврын оюутан, 500 орчим докторын оюутан суралцаж байна. Оюутнуудын ихэнх нь Финландын өмнөд хэсгээс болон гадаадаас ирсэн. Лапландын Их Сургууль нь дэлхийд 2570-р байранд жагсдаг.
Судалгааны чиглэл, стратеги
[засварлах | кодоор засварлах]Лапландын Их Сургууль нь урлаг, дизайны ухаан, хууль, нийгмийн шинжлэх ухаан, хойд туйл болон Арктикийн бүсийн асуудлуудад голлон төвлөрдөг. Сургуулийн стратегийн тэргүүлэх чиглэлд дараах асуудлууд багтдаг:
- Арктикийн бүсийн дэлхийн хариуцлага
- Тогтвортой аялал жуулчлал
- Ирээдүйн үйлчилгээний удирдлага, зайн менежмент
Тус их сургууль нь Арктикийн Их Сургуулиудын олон улсын сүлжээний гишүүн бөгөөд тус байгууллагын олон улсын нарийн бичгийн газрыг хостолдог. Лапландын Их Сургууль дэлхийн бусад их дээд сургууль, байгууллагуудтай хамтран судалгаа, боловсрол, соёлын солилцоог дэмжих чиглэлээр ажилладаг.
Санхүү, ажиллах хүч
[засварлах | кодоор засварлах]Лапландын Их Сургууль 642 ажилтантай, үүнээс 46 нь профессор байна. 2018 онд Лапландын Их Сургуулийн хөрөнгийн нөөц, төсөв ойролцоогоор 50 сая евро байжээ.
- ↑ "University of Lapland", Wikipedia (Англи хэлээр), 2025-03-07, Татаж авсан: 2025-04-01