Ларри Сандерс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ларри Сандерс (англ. Larry Sanders, 1988 оны арваннэгдүгээр сарын 21-нд Флорида мужийн Форд Пирс хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Милуоки Бакс багт хүчний довтлогчийн байрлалд тоглодог.

Намтар[засварлах | edit source]

Сандерс есдүгээр анги хүртэл ямар нэгэн спортоор тэр дундаа сагсан бөмбөг тоглоход хангалттай нуруулаг байсан ч сонирхож, хичээллэдэггүй байжээ. Порт Сент-Люси ахлах сургуульд орсон даруйд нь сургуулийн биеийн тамирын багш Карим Родригес түүний авъяасыг нээн, сагсан бөмбөгт автуулсан түүхтэй. Есдүгээр ангид Сандерсын нуруу 195, аравдугаар ангид 200, төгсөх ангид 205 сантиметр болсон нь уйгагүй сагсан бөмбөгөөр хичээллэсэнтэй холбоотой нь мэдээж. Дасгалжуулагч багш Энтони Грантын шаргуу бэлтгэлийг дурдах нь зүйтэй. Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ 18.9 оноо, 13 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж шилдгээр нэрлэгдэж байлаа.

Оюутан Сандерс Виржини болон Калифорнигийн их сургуулийн багуудад тоглож байхдаа 14.4 оноо, 9.1 бөмбөг авалт, 2.6 хаалт дунджилж байсан нь түүнийг мандуулж, NCAA-гийн нэгдүгээр нэгдүгээр дивизионы шилдэг хамгаалан тоглогч болгосон юм.

Ларри Сандерс Милуоки Бакс багт 2010 оны драфтаар элсчээ.[1] Баг нь түүнтэй долоодугаар сарын 9-нд гэрээ байгуулсан байна.[2] НБА-д ирсэнээсээ хойш хоёр оронтой оноо болон авалтыг хараахан дунджилж амжаагүй байгаа юм.

Эшлэл[засварлах | edit source]

Холбоос[засварлах | edit source]