Лахти
Харагдац
Лахти (Фин: Lahti) бол Финландын өмнөд хэсэгт, Пяйянне нуурын өмнөд эрэгт орших Пяйят-Хяме мужийн засаг захиргааны төв юм. Тус хот нь өвлийн спортын олон улсын тэмцээнүүд, ялангуяа цанын харайлт, гүйлтийн цанын тэмцээнүүдийг зохион байгуулдгаараа дэлхийд танигдсан. Лахти нь байгаль орчинд ээлтэй ногоон технологи, хог хаягдлыг дахин боловсруулах системээрээ тэргүүлэгч бөгөөд 2021 онд Европын ногоон нийслэлээр шалгарч байжээ.