Jump to content

Лев Свердлин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лев Свердлин, 1947 он.

Лев Свердлин (орос. Лев Нау́мович Све́рдлин, 1901 оны 11-р сарын 16-нд төрж, 1969 оны 8-р сарын 29-нд нас барсан) — Зөвлөлтийн дэлгэц, тайзны жүжигчин, сурган хүмүүжүүлэгч. 1954 онд ЗХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн. Сталины 3 удаагийн шагналтан (1947, 1949, 1951).

Л.Свердлин 1901 оны 11-р сарын 16-нд Астрахань хотод еврей гэр бүлд төржээ. Тэрээр бага наснаасаа өнчирч, 10 настайгаасаа дэлгүүрт туслах ажилтан, гуталчин, оёдолчин, мужаан, циркт дагалдангаар ажиллаж байжээ. 1919-1922 онд Улаан армид алба хаасан. 1922 оноос Москвад ГИТИС-д суралцаж, дараа нь В.С. Мейерхольдын сургалтын төвд 1926 он хүртэл суралцжээ.

1924 оноос хойш тэрээр кинонд тоглосон байна. Мөн тэрээр кинонд болон хүүхэлдэйн кинонд дуу оруулдаг бөгөөд радиод ажиллаж байсан.

Тэрээр нийт 40 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн хүн. Үүний дотор Монгол-Зөвлөлтийн хамтарсан Сүхбаатар кинонд жанжин Сүхбаатарын дүрийг бүтээсэн жүжигчин юм.