Ленинийг хороох оролдогууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Большевикууд Петроград хотыг хяналтандаа аваад нэг сар хагас болсоны дара Владимир Лениний аминд халдах анхны оролдлого гарсан байна. 1918 оны 1 сарын 1-нд Ленин Михайловийн манежд цуглаанд оролцоод буцаж байлаа. Симеоновын гүүрээр явж байсан түүний машин руу бууджээ. Ленин амьд үлдэж чадсан байна. Хожим түүнийг хороох хуйвалдаанд 12 хүн оролцсон нь нотлогдсон байна. үүнээс хойш Ленинийг хороох гэсэн хэд хэдэн оролдлого гарчээ. 1919 оны 8 сарын 30-нд Москвагийн Михельсоны үйлдвэрийн ажилчидтай Ленин уулзжээ. Уулзалт дуусаж Ленин үйлдвэрийн хашаанаас гарч ирэхэд ирэхэд Фанни Каплан гэдэг эмэгтэй түүнийг бууджээ. Ленинийг хороосон эмэгтэйг 1918 оны 9 сарын 3-нд Кремлийн ордоны хашаанд шүүхийн шийдвэргүйгээр буудаж хороожээ.