Jump to content

Лениний хөшөө (Улаан-Үд)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лениний хөшөө (Улаан-Үд)—Зөвлөлт улсыг үүсгэн байгуулагч Владимир Лениний толгойг дүрсэлсэн хөшөө ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын төвд Зөвлөлийн талбайд байрлах хөшөө юм. Дэлхийд хамгийн том Лениний толгойг дүрсэлсэн хөшөө юм.

Хөшөөг босгосон түүх

[засварлах | кодоор засварлах]

Энэхүү хөшөөг 1970 онд В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан бүтээж эхэлжээ. Өмнө нь Улаан-Үд хотод Лениний гудамжинд байрлах удирдагчийн гурван хөшөө байсан бөгөөд хэмжээ нь хамаагүй жижиг байв. Тэдний оронд нэг том хөшөө барихаар шийдсэн байна. Хөшөөний төслийг барималч эцэг Георгий Нерода, хүү Юрий Нерода нар бүтээсэн бөгөөд А.Душкин, П.Зильберман нар барих ажлыг гүйцэтгэсэн ажээ.

Хөшөө 7,7 метр өндөр, хамгийн өргөн цэгээрээ 4,5 метр өргөн, 42 тонн жинтэй уг баримлыг Мытищийн чулууны эсгэх үйлдвэрт хоёр хэсэг болгон цутгаж, төмөр замаар Улаан-Үд хотод хүргэж иржээ. Нэгэнт газар дээр нь баримлын хоёр хэсгийг Зөвлөлт Буриадын Зөвлөлийн ордны (одоогийн Буриад улсын Засгийн газрын ордон) өмнөх Зөвлөлтийн талбайн зүүн талд 6,3 метр өндөр өнгөлсөн боржин чулуун суурин дээр босгожээ. Суурин нь дээд талдаа 4.52 х 4.71 метр, доод талдаа 4.52 х 5.8 метр ажээ.

Албан ёсоор уг хөшөөний нээлтийг 1971 оны 11-р сарын 5-нд хийсэн байна.