Леонард Бернштейн
Харагдац

Леона́рд Бернштейн (англ. Leonard Bernstein; 1918 оны 8-р сарын 25-нд АНУ-ын Массачусеттс мужийн Лоуренс хотод төрсөн — 1990 оны 10-р сарын 14-нд Нью-Йорк хотод нас барсан) — америкийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, хөгжмийн удирдаач бөгөөд академик хөгжмийг дэлгэрүүлэгч. Дэлхийн олон оркеструудад хөгжмийн удирдаач хийсэн бөгөөд Нью-Йорк хотын Филармонийн Ерөнхий удирдаач (1958—1969) байсан.
Тэрээр Америкийн хөгжмийн зохиолчдын олон бүтээлийг анх удаа тайзнаа тоголсон. Тэрээр балет, симфони, мюзикл болон бусад хөгжмийн бүтээлүүд зохиосон юм.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Дуурь
- Тахити дахь бэрхшээл («Trouble in Tahiti»; 1952, Уолтхэм)
- Тайван газар («A Quiet Place», 1986, Вена)
Хөгжмийн жүжиг
- Хотын тухай (On the Town, 1943)
- Гайхамшигт хот (Wonderful Town, 1953)
- Кандид (Candide, 1956; Нью-Йорк)
- Вестсайдын түүх (West Side Story, 1957)
- Пенсильванийн өргөн чөлөө- 1600 (1600 Pennsylvania Avenue, 1976)
Балет
- Дурладдагүй (Fancy Free, 1944)
- Факсимиль — Найрал хөгжимд зориулсан яруу найраг, 1946
- Диббук (1974)
Симфони
- №1 — Иеремиа (Иеремиа, 1942)
- №2 - Сэтгэл түгших эрин үе (The Age of Anxiety, 1949)
- №3 - Каддиш (Kaddish, 1963)