Леонид Парфёнов
Харагдац

Леонид Парфёнов (орос. Леони́д Генна́дьевич Парфёнов, 1960 оны 1-р сарын 26-нд ЗХУ-ын Вологод мужийн Череповец хотод төрсөн) — зөвлөлтийн болон оросын сэтгүүлч, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, телевизийн продюсер, баримтад кино бүтээгч, зохиолч, нийгмийн зүтгэлтэн.
"Намедни. Манай эрин"(орос. Намедни. Наша эра), "Оросын эзэнт гүрэн" (орос. Российская империя) телевизийн төслүүдийн зохиогч, олон баримтат киноны зохиолч, оросын телевизийн "ТЭФИ" шагналын таван удаагийн ялагч (1995, 1999, 2000 (тусгай шагнал), 2002, 2004 он), YouTube сувгийн "Парфенон" цувралын зохиогч, "НМДНи" баримтат киног нийтэлсэн.
2024 онд Орос Украин руу довтолсоны дараа эсэргүүцэж Оросоос гарч Францад амьдарч байгаа.