Jump to content

Лех (хот)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лех хот

Лех хот (төвөд. གླེ་་, Вайли gle, хинди. लेह) - Энэтхэг улсын холбооны нутаг дэвсгэр болох Ладакхын нийслэл хот юм. Энэ хот нь Хималайн Ладакхын түүхэн вант улсын нийслэл (1842 он хүртэл) байсан бөгөөд Лех дүүргийн захиргааны төв юм. Лех нь далайн түвшнээс дээш ойролцоогоор 3524 метрийн өндөрт оршдог. Энэ хотод Төвөдийн Будала ордонтой ижил хэв маягаар, нэгэн цагт баригдсан Ладакхын хаадын хуучин оршин суух газар болох Лех ордон оршдог. Одоо балгас болсон Лех ордон нь Лхас дахь Будала ордны жижиг хувилбар гэж үздэг байна.

Олон зууны турш Лех хот нь зүүн талаараа Төвөд, баруун талаараа Кашмир, Энэтхэг, Хятадын хоорондох Инд мөрний дагуу замын чухал цэг байсаар ирсэн. Жингийн цуваагаар Таримын хөндийгөөс давс, үр тариа, пашм (ноолуур), чарас (олсны ургамал), Варанасигаас индиго, торго, бөс бараа тээвэрлэдэг байжээ.

Ладакх мужийн бусад тойргоос ялгаатай нь "Ладакх Хилл" Бие даасан хөгжлийн Зөвлөл — Ladakh Autonomous Hill Development Council (LAHDC) Лех хотын өөрөө удирдах эрх мэдлийг хэрэгжүүлдэг.

2001 оны Энэтхэгийн хүн амын тооллогоор Лех хотын хүн ам 27,513 байжээ. Хүн амын 61%-ийг эрэгтэйчүүд, 39%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бичиг үсгийн түвшин 75% байна: эрэгтэйчүүдийн 82%, эмэгтэйчүүдийн 65%. Хүн амын 9% нь 6-аас доош насны хүүхдүүд юм. Хүн амын дийлэнх нь төвөд үндэстэн бөгөөд төвөд хэлний зүүн аялгаар ярьдаг.

Цэргийн нисэх хүчний онгоцны буудалтай, тэндээс доорх компаниуд иргэний тээвэр хийдэг. Үүнд:

  • Jet Airways (Дели хот руу)
  • Air India (Дели, Жамму, Сринагар руу)
  • Kingfisher Red (өмнө Air Deccan) (Дели руу)

Бакула Ринбүүчий энэ хотоос гаралтай.