Ле Шателье-Брауны зарчим

(Ле Шателье-Брауны хууль-с чиглүүлэгдэв)

Ле Шателье-Брауны зарчим (1884) — тогтвортой тэнцвэрт байгаа системд гадны нөлөөлөл үзүүлэн тэнцвэрийн аль нэг нөхцөлийг (температур, даралт, агууламж, гадаад соронзон орон) өөрчилбөл, систем дотор гадны нөлөөллийг нөхөх процессууд идэвхжидэг. Хөдөлгөөнт тэнцвэрийн термодинамикийн энэ зарчмыг Анри Ле Шателье (Франц) нээж, хожим Карл Браун томъёлсон.

Энэ хууль механикийн, дулааны, химийн, цахилгааны (Ленцийн эффект, Пельтьегийн үзэгдэл) аль ч төрлийн тэнцвэрийг хамрана.