Лианкур арлын маргаан

Лианкур арлын маргаан - Япон тэнгисийн баруун хэсэгт орших жижиг арлуудын бүлэг болох Докдо (Солонгос: 독도, 獨島), эсвэл Такэшима (Япон: 竹島) арлуудын эзэмшлийн маргаан юм. Эдгээр нь хойд өргөргийн 37° 14′ 30″, зүүн уртрагийн 131° 52′-д байрладаг. Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш арлуудыг Өмнөд Солонгос улс хянаж ирсэн ч Япон улс тус арлуудыг мөн өөрийн эзэмшил гэж үздэг учраас уг маргаан үргэлжилсээр байгаа юм.
Нэршил
[засварлах | кодоор засварлах]
Солонгост эдгээр арлуудыг Докдо (독도/獨島, солонгосоор "ганцаардмал арлууд" гэсэн утгатай), харин Японд Такэшима (竹島, японоор "хулсны арлууд" гэсэн утгатай) гэж нэрлэдэг.
Англи хэлээр эдгээр арлуудыг "Лианкурт Рокс" (Liancourt Rocks) гэж нэрлэдэг. Энэ нэр нь Францын халим агнуурын хөлөг онгоц болох «Le Liancourt» гаралтай бөгөөд багийн гишүүд нь 1849 онд эдгээр арлуудыг нээж, газрын зурагт тусгасан анхны европчууд байжээ.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Арлууд дээр байнгын хүн ам байдаггүй. Гэсэн хэдий ч Өмнөд Солонгосын 37 цагдаагийн алба хаагч ээлжлэн ажилладаг цагдаагийн хэлтэс байдаг. Мөн Өмнөд Солонгосын Далайн хэрэг, загас агнуурын яамны гурван захиргааны төлөөлөгч, мөн арал дээр ээлжлэн амьдардаг гэрэлт цамхгийн гурван ажилтан байдаг.
Маргаан
[засварлах | кодоор засварлах]Одоогоор арлуудын талаарх бүрэн эрхийн маргаантай асуудал оршсоор байгаа юм. Солонгосын талын нэхэмжлэл нь янз бүрийн түүхийн тэмдэглэл, газрын зураг дээрх Усандо хэмээх Солонгосын арлуудын талаар дурдсантай холбоотой юм. Солонгосын үзэж буйгаар эдгээр нь өнөөгийн Лианкур арлуудыг хэлж байгаа бол Япончууд эдгээр арлуудыг өнөөгийн Жукдо гэж нэрлэгддэг өөр нэг аралд харьяалагддаг гэж үздэг бөгөөд энэ нь хамгийн ойрын том Солонгосын арал болох Ульюндотой ойрхон байрладаг жижиг арал юм.
Япон улс эдгээр арлуудыг 1905 оны 2-р сарын 22-нд албан ёсоор өөрийн нутаг дэвсгэрт оруулсан бөгөөд Солонгосыг өөрийг нь нэгтгэх үед юм. Солонгосыг Японд нэгтгэсний дараа Лианкур арлууд нь Солонгосын Ерөнхий Засгийн газрын бус, харин Японы Шиманэ мужийн нэг хэсэг хэвээр үлджээ.
Одоогийн байдлаар энэхүү маргаан нь голчлон Японы колониудын бүрэн эрхээсээ татгалзсан нь Лианкурын арлуудад мөн хамаарах эсэх талаар маргаантай тайлбараас үүдэлтэй юм. Холбоотны Гүрнүүдийн Дээд Ерөнхий Командлагч (SCAP) 1946 оны 1-р сарын 29-ний өдрийн 677 дугаар зааварт Лианкурын арлуудыг Японы эрх мэдэл хэрэгжүүлэхгүй нутаг дэвсгэрийн тоонд оруулсан байдаг. Гэсэн хэдий ч Япон болон Холбоотны Гүрнүүдийн хооронд байгуулсан Сан-Францискогийн энхийн гэрээнд тэдгээрийн талаар огт дурдаагүй байдаг.
1954 оноос хойш Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын хүчний жижиг гарнизон Лианкур арлуудад байрлаж байна.
1982 оны 11-р сард эдгээр арлуудыг байгалийн дурсгалт газар гэж зарласан. Одоог хүртэл Өмнөд Солонгосын засгийн газар энгийн иргэд болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг Лианкур арлууд руу нэвтрэхийг хязгаарлаж ирсэн. Албан ёсны шалтаг нь байгаль орчны асуудал гэдэг юм.