Jump to content

Либертари Нам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Либертари Нам
ТовчлолЛН
Намын удирдагчЭ.Оргил-Эрдэнэ
Байгуулагдсан2025 оны 9 сарын 14
Бүртгүүлсэн2026 оны 3 сарын 16
Төв байрУлаанбаатар
Гишүүдийн тоо (2026)801
Үзэл баримтлалПалео-либертаризм
Улс төрийн жигүүрБаруун-жигүүр
Өнгө(нүүд)  Шар
  Хар
Улсын Их Хурал
0 / 126

Либертари Нам (Англи хэлээр: Libertarian Party) нь Монгол Улсын анхны баруун жигүүрийн либертари улс төрийн нам юм.

Либертари Нам нь хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийн дархан баталгаат байдал, чөлөөт зах зээлийн эдийн засаг, хязгаарлагдмал төрийн үзэл санааг дэмждэг улс төрийн байгууллага юм. Тус намын үзэл баримтлал нь улс төрийн барууны чиглэлтэй бөгөөд палео-либертари зарчимтай нийцдэг гэж тодорхойлдог.

Намын албан ёсны мөрийн хөтөлбөрийн дагуу Монголын Либертари Нам дараах зарчмуудыг дэмждэг:

  • Хувь хүний эрх чөлөө ба хувийн хариуцлага
  • Хувийн өмчийн хамгаалалт
  • Чөлөөт зах зээлийн эдийн засгийн бодлого
  • Төрийн оролцоог хязгаарлах
  • Нийгмийн консерватизм буюу уламжлалт үзэл

Тус нам нь хувь хүний эрх чөлөө, хувийн хариуцлагыг онцолж, эдийн засаг болон нийгмийн амьдралд төрийн оролцоог хамгийн бага түвшинд байлгахыг эрмэлздэг.

Эдийн засгийн бодлого

[засварлах | кодоор засварлах]

Тус нам татварыг бууруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгахыг дэмждэг. Тэдний мөрийн хөтөлбөрт дараах саналууд багтдаг:

  • Орлогын болон аж ахуйн нэгжийн албан татварыг бууруулах
  • Тусгай зөвшөөрлийг цуцлах
  • Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах
  • Нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэгт хязгаарлах

Мөн тус нам зах зээлд илүүдэл мөнгө хэвлэн нийлүүлэхийг эсэргүүцдэг бөгөөд энэ нь худалдан авах чадварыг бууруулж, эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэдэг гэж үздэг.

Нийгэм соёлын бодлого

[засварлах | кодоор засварлах]

Тус нам нийгэм соёлын уламжлалт байр суурийг баримталдаг. Тэдний мөрийн хөтөлбөрийн дагуу гэрлэлтийг хууль ёсны насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын сайн дурын холбоо гэж тодорхойлдог. Мөн хууль бус цагаачлал, масс цагаачлалын эсрэг хатуу бодлогыг дэмжиж, үндэсний уламжлал, түүх, соёл, зан заншил, нийгмийн институцуудыг хадгалан хамгаалахыг онцолдог.

Хууль эрх зүй ба хүний эрх

[засварлах | кодоор засварлах]

Тус нам нь амьд явах эрх, өмчийн эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хувийн нууцын эрх, шударга шүүхээр шүүлгэх эрх, эвлэлдэн нэгдэх эрх зэрэг суурь эрхүүдийг хамгаалахыг дэмждэг. Мөн хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг чухалчилж, нийгэм, эдийн засгийн албадмал тэгш байдлыг бий болгох бодлогуудыг шүүмжилдэг.

Монгол Улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг дэмждэг. Мөн гадаад улсын дотоод хэрэгт үл оролцох зарчмыг баримталж, төвийг сахих байр суурьтай байж, олон улсын зөрчил мөргөлдөөнд оролцохгүй байхыг онцолдог. Үүний зэрэгцээ Монгол Улсын олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг үргэлжлүүлэхийг дэмждэг.