Линнейн Их Сургууль
Линнейн Их Сургууль (Linnaeus University, товчоор LNU) нь Шведийн түүхэн бүс нутаг болох Смоланд (Småland) мужид байрладаг төрийн өмчит их сургууль юм. Тус сургууль нь Вэкшё (Växjö) болон Калмар (Kalmar) хотод хоёр кампустай. Линнейн Их Сургууль нь 2010 онд хуучин Вэкшёгийн Их Сургууль болон Калмарын Дээд Сургуулийн (Högskolan i Kalmar) нэгдлээр байгуулагдсан. Сургуулийн нэр нь алдарт Шведийн ургамал судлаач Карл Линней (Carl Linnaeus)-ийн нэрэмжит.
Вэкшёгийн Их Сургууль нь 1967 онд Лундын Их Сургуулийн орон нутгийн салбар хэлтсээр эхэлж, 1970 онд бие даасан дээд сургууль болж, 1999 онд бүрэн хэмжээний их сургуулийн статустай болсон. Калмарын Дээд Сургууль нь мөн 1977 онд байгуулагдсан бөгөөд Шведийн тодорхойлолтоор бүрэн их сургууль биш байсан ч 1999 оноос байгалийн ухааны чиглэлээр докторын зэрэг олгох эрхтэй байжээ.
Сургуулийн нэрний эзэн Карл Линней нь 1707 онд Вэкшё хотоос баруун өмнө зүгт 55 км орчим зайд орших Рэшульт (Råshult) тосгонд төрсөн. Тэрээр 1716–1727 онд Вэкшёгийн бага сургууль болон гимнази-д суралцсан боловч Вэкшёд сэтгэл хангалуун байгаагүй тул боломж гармагц Лунд болон Уппсала хотод цаашдын академик боловсролоо үргэлжлүүлсэн. Тэрээр Вэкшёд урт хугацаагаар дахин буцаж ирээгүй бөгөөд Калмараар зөвхөн 1741 оны Өланд арлын аяллын үеэр дайран өнгөрч байжээ.
Эх сурвалж:
https://en.m.wikipedia.org/wiki/Linnaeus_University
Linnaeus University - Wikipedia
Иш татахад гарсан алдаа: Invalid <ref>
tag; refs with no name must have content