Литва
Бүгд Найрамдах Литва Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠯᠢᠲ᠋ᠸᠠ ᠤᠯᠤᠰ | |
|---|---|
| Төрийн дуулал: Tautiška giesmė "Үндэсний Дуулал" | |
| Нийслэл ба томоохон хот | Вильнюс 54°41′N 25°19′E / 54.683°N 25.317°E |
| Албан ёсны хэл | Литва хэл[1] |
| Угсаатны бүлгүүд (2021[2]) |
|
| Шашин (2021[3]) |
|
| Ард түмний нэршил | Литвачууд |
| Төр засаг | Нэгдмэл холимог засаглалтай бүгд найрамдах улс[4][5][6][7] |
| Гитанас Науседа | |
| Ингрида Шимоните | |
| Виктория Чмилите-Нильсен | |
| Хууль тогтоох байгууллага | Сейм |
| Түүх | |
| 1009 оны 3 сарын 9 | |
| 1236 | |
• Миндовгас хаан ширээнд залрав | 1253 оны 7 сарын 6 |
| 1386 оны 2 сарын 2 | |
• Хамтын нөхөрлөл байгуулагдав | 1569 оны 7 сарын 1 |
| 1795 оны 10 сарын 24 | |
| 1918 оны 2 сарын 16 | |
| 1990 оны 3 сарын 11 | |
| 2004 оны 3 сарын 29 | |
| 2004 оны 5 сарын 1 | |
| Газар нутаг | |
• Нийт | 65,300 км2 (25,200 бээр2) (121) |
• Усны эзлэх талбай (%) | 1.98 (2015)[8] |
| Хүн ам | |
• 2022 тооцоо | ▲ 2,835,988[9] (137) |
• Нягтаршил | 43/км2 (138) |
| ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $129 тэрбум[10] (87) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $46,479[10] (37) |
| ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $69 тэрбум[10] (81) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $25,015[11] (52) |
| ОТББИ (2020) | 35.1[12] дундаж |
| ХХИ (2019) | ▲ 0.882[13] маш өндөр · 34 |
| Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
| Цагийн бүс | UTC+2 (ЗЕЦ) |
| UTC+3 (ЗЕЗЦ) | |
| Огнооны формат | жжжж/сс/өө (МЭ) |
| Жолооны тал | баруун гарын |
| Утасны томьёо | +370 |
| Домэйн нэр | .lta |
Вэбсайт lithuania | |
| |
Литва (Литва: Lietuva), албан ёсоор Бүгд Найрамдах Литва Улс (Литва: Lietuvos Respublika) нь Умард Европ оршдог улс юм. Энэ нь Балтын гурван орны нэг ба Балтын тэнгисийн зүүн эрэгт оршдог.
Литва Улс хойд талаараа Латви (хил 453 км урт), зүүн талаараа Беларусь (502 км), баруун урд талаараа Польш (91 км), Орос (Калининград мужаар 227 км) гэх 4 улстай газраар хиллэж, баруун талаараа Балтын тэнгис хүрээлсэн 97 км газар нутгтай.
Литва 65,302 км² (дэлхийд 123-р том) газар нутагтай бөгөөд 2024 онд 2.895.058 сая хүн амтай (дэлхийд 137-р олон) байна.[14] Нэг км²-т 50.3 хүн (дэлхийд 120-р шигүү ) оногдож байна. Хүн амын тоогоор Монголоос цөөн бөгөөд газар нутгаараа 25 дахин бага юм.
Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Вильнюс. Мөнгөн тэмдэгт нь евро. Албан ёсны хэл нь литва хэл.
Литва улс нь зах зээлийн капиталист эдийн засагтай бөгөөд нэг хүнд ногдох нэрлэсэн ДНБ нь 33,000 ам.доллар юм. 1990-ээд онд тус улсад хувьчлал, эдийн засгийн либералчлал явагдсан. 2026 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,153 евро байна.
Литва нь НҮБ (1991), ЕАБХАБ (1991), Европын Зөвлөл (1993), ДХБ (2001), Европын Холбоо (2004), НАТО (2004), ЭЗХАХБ (2018)-ын гишүүн юм. Шенгений бүс болон Евро бүсийн гишүүн юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дээр үед Балтын тэнгисийн эргээр Балт аймгууд байдаг байв. Тэднээс Миндовгас гэгч хавь ойрыг нэгтгэж Литвын бэйст улсыг 1253 онд байгуулсан.[15] 14-р зууны үед улам хүчирхэгжиж, өнөөгийн Литва, Беларусь, Украин болон Польш, Оросын зарим хэсгийг хамарсан Европын хамгийн том нутагтай Литвын гүнт улс болж байв.
Дундад зууны үед Литвын Их Гүнт улс байгуулагдсан байна. 1253 оны 7-р сарын 6-нд нэгдсэн Литвын захирагч Миндаугасыг хаан ширээнд өргөмжилсний дараа Литвын улс дэлхийн газрын зураг дээр гарч ирсэн гэж үздэг. Ромын Папын захирамжаар Литвыг вант улсад өргөмжилсөн байна. Энэ нь Литвыг Баруун Европ даяар хүлээн зөвшөөрч, Баруун Европын улс төрийн тогтолцооны нэгэн эрх тэгш гишүүнээр хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. 1387 онд албан ёсоор Христийн шашинтай Литва улс барууны хөгжлийн замыг сонгож бичиг үсэг хөгжүүлж, сургууль байгуулж, Литвын оюутнууд Европын их дээд сургуульд суралцах болсон байна.
1410 онд Литва нь Польштой хамтран Германы загалмайтнуудын эсрэг Грунвалдын тулалдаанд ялж улмаар Литва улс хүч чадлынхаа оргилд хүрсэн юм. Энэ үед Литвын Их Гүнт улсын нутаг дэвсгэр Балтын тэнгисээс Хар тэнгис хүртэл, Польшоос Смоленск хүртэл үргэлжилсэн газар нутагтай байсан. Литва нь Зүүн болон Төв Европын улс төрийн том чухал хүчин болж байсан. Тухайн үед гаднын бүх хүмүүсийг боломжит дайсан гэж үздэг байсан ч Литва улс амжилттай хөгжсөн шалтгаан нь бусад ард түмний шашин шүтлэг, орон нутгийн зан заншилд тэвчээртэй хандах явдал байсан гэж үздэг.
1569 онд Люблины гэрээгээр Польш-Литвын холбоо гэх холбоот улс үүсэж 200 гаруй жил оршин тогтносон.
1579 онд Вильнюс Их сургууль байгуулагдаж Литвын дээд боловсролын үүслийг тавьсан байна. Тус Их сургууль нь Литвын Их Гүнт улс төдийгүй Зүүн Европ даяар анхны дээд сургууль болж байжээ.
Эртний төрийн эрх зүйн дэг журмын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн Литвын дүрмүүд үүнийг 16-р зуунд харуулжээ. Литва нь Төв Европын салшгүй хэсэг болсон. 18-р зууны төгсгөлд, тухайлбал 1791 онд 5-р сарын 3-ны Үндсэн хуулийг баталж, Европт анхны, Францын үндсэн хуулиас өмнө, дэлхийд хоёрт бичигдсэн Үндсэн хууль болсон юм.
18-р зуунд, "Умардын дайн"-ы дараа Польш-Литвын улс задралд орж, бодит байдал дээр Оросын эзэнт гүрний мэдэлд орсон байна. 1772, 1793, 1795 онуудад Польш-Литвын хамтын нөхөрлөлийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь Орос, Прусс, Австри улсууд хувааж авчээ. Литвын Их Гүнт улсын ихэнх нутгийг Оросын хаант улсад хүчээр нэгтгэсэн байна.
1917 оны 9-р сарын 18-22-нд Германы эзлэн түрэмгийлэгч захиргааны удирдлага дор бага хурал болж, Литвын ард түмний зөвлөл болох Литвын Тариба байгуулагдахыг зарлав. Орост хаант засаг унасны дараа хөрш Латви, Эстонийн адилаар 1918 оны 2-р сарын 16-нд Вилна хотод Литвын ард түмний төлөөлөгчид (Литва: Lietuvos Taryba) тусгаар тогтносон Литвын улсыг сэргээн тунхагласан байна.
1920-1922 онд Литва улсыг Үндэстнүүдийн Лиг хүлээн зөвшөөрөв.
1922 онд Литвад парламентын Бүгд найрамдах улс байгуулах тухай Үндсэн хууль батлагдсан. 1923 онд хүн амын тооллого явуулсан.
1926 онд Литвад Таутининки намын удирдагч Антанас Сметонагаар удирдуулсан цэргийн эргэлт гарч, 1938 оны Үндсэн хуульд заасан авторитар дэглэм тогтоов.
1939 оны 3-р сарын 22-нд Нацист Герман Литвад Клайпеда мужийг түүнд шилжүүлэхийг шаардсан бөгөөд Литва үүнийг хүлээн авахаас өөр аргагүй болжээ.
1940 оны 6-р сарын 15-нд И.Сталин, А.Хитлер хоёрын тохиролцооны дагуу Зөвлөлт Холбоот Улс Литвыг эзлэн авчээ. Литва зөвхөн Зөвлөлт төдийгүй Германы эзлэн түрэмгийллийг даван туулж чадсан. Партизанууд Литвын тусгаар тогтнолыг хамгаалахын тулд боссон байна. Тэдний тэмцлийн жилүүд бол Литвын түүхэн дэх хамгийн аймшигтай, эмгэнэлтэй үеүүдийн нэг байсан юм.
1944 онд Зөвлөлтийн цэргүүд нацист Германыг зайлуулж, Литва албан ёсоор ЗХУ-ын нэг хэсэг болжээ.
ЗХУ задран унаж эхлэхэд 1990 оны 3-р сарын 11-нд Литва улс 46 жилийн дараа тусгаар тогтнолоо сэргээн тогтоов. Гэсэн хэдий ч ЗХУ-ын засгийн газар эсэргүүцлийн шинж тэмдэг болгон 1991 оны 1-р сарын 13-нд цэргийн хүнд техникээр зэвсэглэсэн тусгайлан байгуулагдсан десантын бүлгүүдийг Вильнюс руу илгээв. Гэхдээ зэвсэг тэднийг айлгаж чадаагүй бөгөөд Зөвлөлтийн түрэмгийллийг тайван замаар - зэвсэггүй, зөвхөн дуу хуур, бүрэн итгэлээр няцааж чадсан байна. Тиймээс Литвад тэр үеийн үйл явдлуудыг "дуу хууртай хувьсгал" гэж нэрлэдэг. Ийнхүү Литва улс түүхэндээ гурав дахь удаагаа бие даасан амьдралын эрин үеийг эхлүүлжээ.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Литв улс 2024 онд 2.895.058 сая хүн амтай (дэлхийд 137-р олон) байв. НҮБ-ын тооцоогоор 2019 оны байдлаар Литвад тус улсын хүн амын 4.2% буюу 117,218 цагаач амьдардаг гэж байна.
Латви, Эстони хоёртой харьцуулахад Литва улс нь цөөн орос иргэдтэй. 2021 оны Литвын хүн амын тооллогоор тус улсын хүн амын 84.6%-ийг литвачууд, 6.5%-ийг польшууд, 5%-ийг оросууд, 1%-ийг беларусьчууд, 0.5%-ийг украинчууд эзэлж байв. Литва хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Литва хэл бол Балт төрлийн оршин байгаа хоёр хэлний нэг (нөгөөх нь Латви хэл) юм.
Литва улсын нутаг дэвсгэр эхлээд 10 нэгжид, цаашилбал дотроо 60 нэгжид хуваагддаг. Литваар "apskritis" (Орос: уезд; Англи: county) гэх том нэгж нь дунджаар 6,530 км² нутаг, 320 мянган хүнийг харьяалдаг. Монгол хэлнээ «хошуу» гэж орчуулан ойлговол болмоор байдаг юм. Литва улсын нийслэл Вильнюс (2011 онд 552,445 оршин суугчтай байв), Каунас (321,200) тэргүүтэй бумаас олон хүнтэй 5 хот байдаг. Алдарт Жальгирис спорт клуб байрладаг хот.
2022 оны байдлаар 100 мянгаас илүү хүн амтай хотууд:
Төрийн байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Литва улс бол ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын онцлог шинж чанартай, нэгдмэл парламентын бүгд найрамдах улс юм. Ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч 5 жилийн бүрэн эрхийн хугацаатай байдаг. Одоогийн байдлаар Литва улсын ерөнхийлөгчөөр 2019 онд, 2024 онд дахин сонгогдсон Гитанас Науседа ажиллаж байна.
Бүгд найрамдах улсын парламент нь 141 суудалтай, Литва улсын нэг танхимтай Сейм юм. Эдгээрээс 71 нь нэг гишүүнтэй тойргийн мажоритар системээр, үлдсэн 70 нь 5%-ийн босготой пропорциональ жагсаалтын системээр сонгогддог. Депутатуудын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
Засаг захиргааны хуваарилалт
[засварлах | кодоор засварлах]- Алитус муж
- Вильнюс муж
- Каунас муж
- Клайпеда муж
- Марижамполь муж
- Паневежис муж
- Таураге муж
- Тельшяй муж
- Утена муж
- Шяуляй муж
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]1990-ээд оны эхэнд тогтвортой зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн. Инфляци бага (2.26%). Үндэсний мөнгөн тэмдэгт: евро. Европын Холбооны нэгдсэн зах зээлийн гишүүн улс. Эдийн засгийн өсөлтийн хурд харьцангуй өндөр (ЕХ-ны дунджаас дээгүүр) ба улсын өр бага (ЕХ-ны дунджаас доогуур). Европын Холбооны орнуудтай харьцуулахад харьцангуй хямд, боловсрол сайтай ажиллах хүчинтэй юм. Ажилгүйдэл огцом буурч, хөдөлмөрийн хомсдол нэмэгдэж байгаа ч 2019 оны байдлаар цалингийн өсөлт нь эдийн засгийн өсөлтийн удаашралаар хязгаарлагдаагүй.
2015 оны 1-р сарын 1-нд евро үндэсний мөнгөн тэмдэгт болж, литийг 1 евро = 3.4528 литийн ханшаар орлуулан сольсон.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн экспортын 18.3%-ийг, химийн бүтээгдэхүүн болон хуванцар 17.8%-ийг, машин механизм, тоног төхөөрөмж 15.8%-ийг, эрдэс бүтээгдэхүүн 14.7%-ийг, мод, тавилга 12.5%-ийг эзэлж байна. 2017 оны мэдээллээр Литвийн экспортын талаас илүү хувь нь Орос (15%), Латви (9.9%), Польш (8.1%), Герман (7.3%), АНУ (5.3%), Эстони (5%), Швед (4.8%) зэрэг долоон оронд очсон байна. 2016 онд экспорт нь Литвын ДНБ-ий 74%-ийг эзэлж байжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Литва – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эх үүсвэр
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Lithuania's Constitution of 1992 with Amendments through 2019" (PDF). Constitute Project.
- ↑ "Rodiklių duomenų bazė - Oficialiosios statistikos portalas". osp.stat.gov.lt.
- ↑ "Population by religious community indicated, municipalities (2021)" (Литва хэлээр). Statistics Lithuania. Татаж авсан: 2 January 2022.
- ↑ Kulikauskienė, Lina (2002). Lietuvos Respublikos Konstitucija [The Constitution of the Republic of Lithuania] (Литва хэлээр). Native History, CD. ISBN 978-9986-9216-7-7.
- ↑ Veser, Ernst (23 September 1997). "Semi-Presidentialism-Duverger's Concept – A New Political System Model" (PDF) (Англи and Хятад хэлээр). Department of Education, School of Education, University of Cologne. х. 39–60. Эх хувилбараас (PDF) архивласан: 24 Дөрөвдүгээр сар 2021. Татаж авсан: 23 August 2017.
Duhamel has developed the approach further: He stresses that the French construction does not correspond to either parliamentary or the presidential form of government, and then develops the distinction of 'système politique' and 'régime constitutionnel'. While the former comprises the exercise of power that results from the dominant institutional practice, the latter is the totality of the rules for the dominant institutional practice of the power. In this way, France appears as 'presidentialist system' endowed with a 'semi-presidential regime' (1983: 587). By this standard he recognizes Duverger's pléiade as semi-presidential regimes, as well as Poland, Romania, Bulgaria and Lithuania (1993: 87).
- ↑ Shugart, Matthew Søberg (September 2005). "Semi-Presidential Systems: Dual Executive and Mixed Authority Patterns" (PDF). Graduate School of International Relations and Pacific Studies. United States: University of California, San Diego. Эх хувилбараас (PDF) архивласан: 19 August 2008. Татаж авсан: 23 August 2017.
- ↑ Shugart, Matthew Søberg (December 2005). "Semi-Presidential Systems: Dual Executive And Mixed Authority Patterns". French Politics. 3 (3). Palgrave Macmillan Journals: 323–351. doi:10.1057/palgrave.fp.8200087.
A pattern similar to the French case of compatible majorities alternating with periods of cohabitation emerged in Lithuania, where Talat-Kelpsa (2001) notes that the ability of the Lithuanian president to influence government formation and policy declined abruptly when he lost the sympathetic majority in parliament.
- ↑ "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 2020-10-11.
- ↑ "Pradžia – Oficialiosios statistikos portalas". osp.stat.gov.lt.
- 1 2 3 "World Economic Outlook Database, October 2021". imf.org. International Monetary Fund. Татаж авсан: 25 February 2022.
- ↑ "World Economic Outlook Database". International Monetary Fund (IMF). Татаж авсан: 2022-02-07.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income". Eurostat. Архивласан огноо 9 October 2020. Татаж авсан: 22 June 2022.
- ↑ Nations, United (2015). "2020 Human Development Report". United Nations Development Programme. Татаж авсан: 24 March 2017.
- ↑ Gyventojų skaičius . Požymiai: statistiniai rodikliai ir mėnuo (Memento 8. Есдүгээр сар 2012 цахим архивт). Statistics Lithuania
- ↑ Загвар:Lt icon Tomas Baranauskas. Lietuvos karalystei – 750. 2001.
