Личфилд
Харагдац
Личфилд (Lichfield) нь Английн Стаффордшир гүнлигт оршдог түүхэн хот юм. Хэдийгээр хүн ам, газар нутгийн хэмжээгээр бага боловч маш эртний түүхтэй. XIII-XIV зууны үед баригдсан Личфилдийн катедрал сүм нь Их Британи дахь гурван оройтой цорын ганц Дундад зууны үеийн сүм юм. Мөн тус хот нь Английн утга зохиолын нэрт зүтгэлтэн, анхны иж бүрэн англи хэлний толь бичгийг зохиогч Сэмюэл Жонсон (Samuel Johnson)-ы төрсөн нутаг бөгөөд хотод түүний дурсгалын музей байдаг.