Лодонгийн Ринчин

Лодонгийн Ринчин
Лодонгийн Ринчин
Лодонгийн Ринчин
БНМАУ-ын гадаад хэргийн сайд
1970 оны 11 сарын 30 — 1976 оны 8 сарын 21
ӨмнөхЛувсандоржийн Тойв
ДараахМангалын Дүгэрсүрэн
БНМАУ-ын хөдөө аж ахуйн сайд
1976 — 1980
Овог нэрЛодонгийн Ринчин
Төрсөн1929 он
Монгол, Говь-Алтай, Цогт сум

Лодонгийн Ринчин 1929 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг “Захуй зарман” гэдэг газар төрсөн. Монгол улсын төрийн зүтгэлтэн, дипломатч, БНМАУ-ын Ардын Их хурлын дарга, ГЯЯ-ны сайд байсан.

1939-1949 онд Улаанбаатар хотын бага сургууль, үлгэр жишээ 1 дүгээр дунд сургуульд суралцаж дүүргэсэн.

1949-1955 онд ЗХУ-ын Бүгд Найрамдах Казахстан улсын Алма-Ата хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономч мэргэжлээр дүүргэсэн байна.

1955-1970 онд Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга,

1957 онд ХААЯ-ны Газар тариалангийн хэлтсийн дарга, Улсын ерөнхий агрономч.

1960 оноос ХААЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар ажилласан байна.

1970 онд МАХН-ын Төв Хорооны Хөдөө аж ахуйн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан.

1970-1976 онуудад Гадаад явдлын яамны сайдаар томилогдон ажилласан байна.

1976-1980 онд Хөдөө аж ахуйн сайдаар ажилласан байна.

1981-1985 онд БНМАУ-аас ХБНСЮУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

1985-1990 онд МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, АИХ-ын даргаар сонгогдон ажилласан байна.

Монгол орны ХАА, ялангуяа газар тариалангийн салбарт дэвшүүлсэн зорилт, гадаад бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд өөрийн бүтээлч амьдрал, мэдлэг туршлага, ажил үйлсээ зориулж, ХАА-н үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг мэргэжилтэн, авьяаслаг зохион байгуулагч, дипломатч, төр олон нийтийн зүтгэлтэн байсан. Тэрбээр эрхэлсэн ажлынхаа дагуу гадаад орнуудад олон удаа айлчилж, НҮБ зэрэг томоохон байгууллагуудын хурал, чуулган, зөвлөгөөнд Монголын төлөөлөгчдийг удаа дараа тэргүүлэн оролцож байсан.

Л.Ринчингийн хөдөлмөр, идэвх зүтгэлийг төр засгаас өндөр үнэлж, түүнийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор 4 удаа, мөн “Алтан гадас” одон, Монгол Улсын “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд /1970 онд/, “Хүндэт дипломатч” цол тэмдгээр шагнажээ.