Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль

Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн нэр болон лого.

Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль (англи. The London School of Economics and Political Science, LSE) - Лондонгийн Их Сургуулийн салбар сургууль. Нийгмийг сайжруулах зорилготой 1895 онд байгуулагдаж 2020 онд 125 жилийн ойгоо тэмдэглэсэн алдартай бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь нийгмийн шинжлэх ухаан судлах чиглэлээрээ дэлхийд тэргүүлдэг байна.

Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль нь Их Британий тэргүүлэх судалгааны Их сургуулиудын «Рассел» групп, G5 болон "Алтан гурвалжин"-нд багтдаг байна.

Мөн тус сургууль нийгмийн ухааны салбартаа дэлхийд 2 дугаарт ордог байна (Харвардын Их сургуулийн дараа). 20 хичээлээс 15 нь дэлхийн эхний 10 ордог бөгөөд улс төр судлал (3 байр), эдийн засаг(5 байр), сэтгүүл зүй (3 байр), нийгмийн бодлого (3 байр), газарзүй (3 байр), социологи (4 байр).

Тус Лондонгийн сургууль нь дэлхийн улс төр, бизнес, хуулийн салбарт асар их нэр хүндтэй юм. Учир нь тус их сургуулийн 55 төгсөгчид буюу багш нар дэлхийн улс орнуудын Төрийн тэргүүн байсан болон одоо үүргээ гүйцэтгэж байгаа эрхмүүд, Их Британийн Нийтийн танхимын өнөөгийн 20 гишүүн, Лордуудын танхимын 42 гишүүн байдаг байна. 2016 оны байдлаар Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн төгсөгчид болон багш нар Нобелийн эдийн засгийн чиглэлээр шагнал хүртсэн 13 хүн, утга зохиолын чиглэлээр 2, Нобелийн энх тайвны 3 шагнал хүртэж байсан ажээ.

2014 оны "Тэрбумтнуудын чансаа"-гаар Лондонгийн Эдийн засгийн сургуулийг төгсөгч тэрбумтнууд Европын бусад их сургуулиас хавьгүй олон байна.

Лондонгийн эдийн засгийн сургуулийн сүлд

Одоогоор тус сургуульд 160 гаруй орны 11000 орчим оюутан байнгын (өдрийн цагаар) суралцаж байгаагийн 32% -Их Британи, 19% - ЕХ-ны орнууд, 49% -нь дэлхийн бусад улс орнуудаас суралцаж байна.

Лондонгийн Эдийн засгийн сургуульд элсэх босго маш өндөр байдаг. Тус сургууль 2016 онд 1650 байранд 18000 өргөдөл хүлээн авснаас 1625 хүн бүртгүүлсэн байх жишээтэй. Өрсөлдөөнт ерөнхий үзүүлэлт нь бакалаврын сургалтанд нэг байранд 11 хүн өрсөлддөг байна. Элсэх өргөдөлийг Их Британий их сургуулиудад нэгдсэн UCAS (Universities and Colleges Admissions Service) системээр авдаг байна.

Гадаад оюутнууд англи хэлний мэдлэгээ IELTS-ийн 7, TOEFL 110-120-д нийцсэн ахисан түвшний (дэвшилтэт) түвшинд батлах ёстой байдаг.

Монгол өргөдөл гаргагчийн хувьд ерөнхий боловсролын дунд (бүрэн) боловсролын гэрчилгээ нь өргөдөл гаргахад хангалтгүй тул тэд олон улсын их сургуулийн өмнөх бэлтгэлийн хөтөлбөрүүдийн аль нэгийг (Foundation, IB, A-level) дүүргэх эсвэл нэг жил Дээд сургуульд 4.5-аас доошгүй дундаж оноотой сурсан байх шаардлагатай ажээ.


Сургуулийн захиралууд:

  1. 1895—1903 — Уильям Хьюинс
  2. 1903—1908 — сэр Хэлфорд Маккиндер
  3. 1908—1919 — Уильям Пембер Ривс
  4. 1919—1937 — сэр (сүүлд — лорд) Уильям Бевериж
  5. 1937—1957 — сэр Александер Карр—Саундерс
  6. 1957—1967 — сэр Сидни Кэйн
  7. 1967—1974 — сэр Вальтер Адамс
  8. 1974—1984 — профессор лорд Ральф Дарендорф
  9. 1984—1989 — доктор Индрапрасад Патель
  10. 1990—1996 — сэр Жон Эшворт
  11. 1997—2003 — профессор (сүүлд — лорд) Энтони Гидденс
  12. 2003—2011 — сэр Ховард Дэйвис
  13. 2011—2012 — профессор Жудит Рис
  14. 2012—2016 — профессор Грэг Калхун
  15. 2016—2017 — профессор Жулия Блэк
  16. 2017 оны 9 дүгээр сараас өнөө хүртэл — Дама одонт баронесс Немат Шафик.(Nemat (Minouche) Shafik: Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч, 2011-2014 онд Олон улсын Валютын сангийн дэд захирал, 2014-2017 онд Английн банкны "Bank of England" дэд ерөнхийлөгч, 2020 оноос Их Британий Лордуудын танхимын "Пэр" болсон).


Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн албан ёсны хаяг:

London School of Economics and Political Science,

Houghton Street

London

WC2A 2AE

UK

Цахим хаяг: https://www.lse.ac.uk/