Jump to content

Лондоны Хатан Хаан Мэри их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лондоны Хатан Хаан Мэри их сургууль (Англи: Queen Mary University of London) нь Лондоны зүүн хэсгийн Майл Энд дүүрэгт байрлах олон нийтийн судалгааны их сургууль юм. Энэ нь Лондоны их сургуулийн холбооны гишүүн юм. Өнөөдөр Хатан Хаан Мэри Их Сургууль нь Лондоны зүүн болон төв хэсэгт Майл Энд, Уайтчапел, Чартерхаусын талбай, Илфорд, Линкольны Инн Фийлдс ба баруун Смитфийлд гэх мэтчилэн 6 кампустай бөгөөд Хятад, Франц, Грек, Мальта улсуудад олон улсын үйл салбар ажиллагаа явуулдаг. Тус сургуулийн Майл Энд кампус нь Лондон дахь хамгийн том бөгөөд бие даасан кампус юм.

Хатан Хаан Мэри их сургууль нь 3 салбарт хуваагдан үйл ажиллагаагаа явуулдаг:

  • Хүмүүнлэг ба нийгмийн ухааны факультет
  • Шинжлэх ухаан ба инженерчлэлийн факультет
  • Бартс ба Лондоны эм зүй ба эрүү, нүүр, ам судлалын сургууль

2023-2024 онд хичээлийн жилд тус сургууль 32,000 гаруй суралцагчтай байсан. Тухайн жилийн орлого нь 712.2 сая фунт стерлинг байсан ба 146.8 сая нь судалгааны тэтгэлэг ба гэрээнээс, 522.5 сая фунт стерлингийн зарлага гарсан байна. 21 академи ба институтэд суралцаж буй 32,000 гаруй сурагчдын 40-өөс дээш хувь нь гадаад оюутнууд бөгөөд 170-аад өөр үндэстэн, улс орнуудын төлөөлөл болдог. Хатан Хаан Мэри сургууль нь 2011-2012 оны хичээлийн жилд түвшин ахиулах хүсэлтэй сурагчдад зориулан 2 саяаас дээш фунт стерлингийн тэтгэмж олгосон байна.