Jump to content

Лондоны их сургуулийн коллеж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лондоны их сургуулийн коллеж (Англи: University College London, UCL нь Английн Лондон хотод байрладаг төрийн өмчит судалгааны их сургууль юм. Энэ сургууль нь Лондоны их сургуулийн холбооны гишүүн бөгөөд нийт элсэгчдийн тоогоор Их Британид 2-р байранд, магистрын сургалтад хамрагдагчдын тоогоор хамгийн том нь юм. UCL нь 1826 онд “Лондоны их сургууль” нэртэйгээр байгуулагдсан. Үүсгэн байгуулагчид нь Жереми Бентамын шинэчлэлийн үзэл санаанаас урам авсан бөгөөд тухайн үед их сургуулийн зэрэг олгох эрхгүй байсан ч Лондон хотод байгуулагдсан анхны дээд боловсролын байгууллага болсон юм. Мөн Англид анх удаа шашны хамааралгүй сургууль болон байгуулагдаж, оюутнуудыг шашин шүтлэг үл харгалзан элсүүлж байснаараа онцлог юм. 1878 онд UCL нь эрэгтэй, эмэгтэй оюутнуудыг хамт суралцуулах болсон анхны их сургуулиудын нэг болсон (Бристолийн их сургуулийн коллеж анх хоёр жилийн өмнө ийм алхам хийжээ). Сургуулийн үүсгэн байгуулагчид анх Английн гурав дахь их сургуулийг байгуулах зорилготой байсан ч улс төрийн шалтгаанаар 1836 онд хааны зарлигаар зөвхөн коллежийн статус руу буурч, Лондоны их сургуулийг үүсгэн байгуулсан хоёр коллежийн нэг болж нэгдсэн. Харин 1990-ээд онд их сургуулийн хэмжээнд де факто байдлаар хүлээн зөвшөөрөгдөж, 2023 онд албан ёсоор их сургууль гэсэн статусыг авсан ажээ.[1]

  1. UCL (2025-01-10). "About". History (англи хэлээр). Татаж авсан: 2025-06-18.