Jump to content

Лондоны марафон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лондоны марафон (англи. London Marathon, мөн ивээн тэтгэгчийн нэрийг оруулж -TCS London Marathon гэгддэг) -Английн Лондон хотод жил бүр зохиогддог марафон гүйлт юм. 1981 онд тамирчин Крис Брашер, Жон Дисли нар үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь ихэвчлэн жил бүрийн 4-р сард болдог ч COVID-19 цар тахлын улмаас 2020, 2021, 2022 онуудад 10-р сард болгож хойшлуулсан. Марафон гүйлтийн зам нь ихэвчлэн тэгш, Тэмз мөрний дагуу гүйж, Блэкхитээс эхлээд The ​​Mall-д дуусдаг. Хью Брашер (Крисийн хүү) марафон гүйлтийн захирлаар ажилладаг бөгөөд Ник Бител нь гүйцэтгэх захирлаар ажилладаг байна.

Энэхүү зайны гүйлтийн уралдаан нь олон нийтийн гүйлт, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мэргэжлийн холын зайн уралдаан, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сонгомол түвшний тэргэнцэртэй уралдаан, 17-оос доош насны тамирчдад зориулсан 3 милийн мини марафон гэсэн хэд хэдэн хэсгээс бүрддэг. Марафон нь хандивын чухал бүрэлдэхүүн хэсэгтэй: оролцогчид эхэлснээс хойш 1 тэрбум фунт стерлинг цуглуулахад тусалсан бөгөөд 2024 оны Лондоны марафонд 67 сая фунт стерлинг цуглуулсан нь 1 өдрийн дотор хөрөнгө босгосон дээд амжилт болсон байна.

2006 оноос хойш энэхүү нэр хүндтэй уралдаан нь дэлхийн хэмжээнд 7 томоохон марафон гүйлтийн тэмцээнийг багтаасан Дэлхийн марафон гүйлтийн цувралын нэг хэсэг юм. Лондоны марафоны үеэр марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг 7 удаа эвдсэн байна.

Лондоны Марафоны тэмцээнийг "ВВС" телевизээр шууд дамжуулдаг байна.

Тэмцээний аваргууд

[засварлах | кодоор засварлах]
Элиуд Кипчоге, 4 удаагийн аварга
Уилсон Кипсанг
Тэмцээн болсон

өдөр, сар, он

Нэр Улс Цаг

(ц:м:с)

29.03.1981 (тэнцсэн) Дик Бёрдслей АНУ 2:11:48
Инге Симонсен Норвеги
09.05.1982 Хью Жонс Их Британи 2:09:24
17.04.1983 Майк Грэттон Их Британи 2:09:43
13.05.1984 Чарли Спеддинг Их Британи 2:09:57
21.04.1985 Стив Жонс Их Британи 2:08:16
20.04.1986 Тосихико Сэко Япон 2:10:02
10.05.1987 Хироми Танигучи Япон 2:09:50
17.04.1988 Хенрик Йёргенсен Дани 2:10:20
23.04.1989 Дуглас Вакиихури Кени 2:09:03
22.04.1990 Аллистер Хаттон Их Британи 2:10:10
21.04.1991 Яков Толстиков ЗХУ 2:09:17
12.04.1992 Антониу Пинту Португал 2:10:02
18.04.1993 Эмонн Мартин Их Британи 2:10:50
17.04.1994 Дионисио Серон Мексик 2:08:53
02.04.1995 Дионисио Серон Мексик 2:08:30
21.04.1996 Дионисио Серон Мексик 2:10:00
13.04.1997 Антониу Пинту Португал 2:07:55
26.04.1998 Абель Антон Испани 2:07:57
18.04.1999 Абделькадир Эль-Муазиз Марокко 2:07:57
16.04.2000 Антониу Пинту Португал 2:06:36
22.04.2001 Абделькадир Эль-Муазиз Марокко 2:07:09
14.04.2002 Халид Ханнуши АНУ 2:05:38
13.04.2003 Гезахегне Абера Этиоп 2:07:56
18.04.2004 Эванс Рутто Кени 2:06:18
17.04.2005 Мартин Лель Кени 2:07:35
23.04.2006 Феликс Лимо Кени 2:06:39
22.04.2007 Мартин Лель Кени 2:07:41
13.04.2008 Мартин Лель Кени 2:05:15
26.04.2009 Самуэль Ванжиру Кени 2:05:10
25.04.2010 Цегайе Кебеде Этиоп 2:05:19
17.04.2011 Эммануэль Мутаи Кени 2:04:40
22.04.2012 Уилсон Кипсанг Кени 2:04:44
21.04.2013 Цегайе Кебеде Этиоп 2:06:04
13.04.2014 Уилсон Кипсанг Кени 2:04:29
26.04.2015 Элиуд Кипчоге Кени 2:04:42
24.04.2016 Элиуд Кипчоге Кени 2:03:05
23.04.2017 Даниэль Ванжиру Кени 2:05:48
22.04.2018 Элиуд Кипчоге Кени 2:04:27
28.04.2019 Элиуд Кипчоге Кени 2:02:37
04.10.2020 Шура Китата Этиоп 2:05:41
03.10.2021 Сисай Лемма Этиоп 2:04:01
02.10.2022 Амос Кипруто Кени 2:04:39
23.04.2023 Келвин Киптум Кени 2:01:25