Лондоны хөрөнгийн бирж
Лондоны хөрөнгийн бирж (англ. London Stock Exchange) нь Европын хамгийн анхны хөрөнгийн бирж мөн ба дэлхийн үнэт цаасны зах зээлд хамгийн нэр төртэй бирж билээ. Лондоны бирж нь хувьцаат компани бөгөөд түүний хувьцаа нь ч тэндээ эргэлддэг байна.[1]
Түүх[засварлах | кодоор засварлах]
Албан ёсоор Лондоны бирж нь 1801 онд үүсэн байгуулагдсан, гэхдээ Английн үнэт цаасны арилжааны түүх ерөнхийдөө XVI зуунаас эхэлсэн байна.[2] Хятад руу аялах маш их үнэ хөрөнгө шаардсан аяллыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй учраас Английн компаниуд Антверпены ижил загварыг даган, компанийн ирээдүйн орлогын хэсгээр солилцоо хийхээр алт цуглуулдаг байжээ.[3]
1687 он гэхэд 15 компани Лондонд үнэт цаас арилжаалдаг байжээ. 1695 онд 150 компани болон өссөн байна.[4] Үүний үр дүнд энэхүү хувьцааны багахан хэсэг нь маш идэвхтэй арилжиж байсан, гэхдээ олон компаниуд устсан байна. 1690-ээд оны Английн IPO хөөсрөлийг заримдаа 1990-ээд оны доткомуудын хөөсрөлтэй харьцуулдаг.
Лондоны хөрөнгийн биржийн гол индекс бол 1984 оны 1-р сарын 3-нд гаргасан FTSE100 юм. Уг индекс нь тус хөрөнгийн биржид арилждаг, хамгийн их хөрөнгөжилттэй компаниудын эхний зууг цуглуулдаг.[5] 2020 онд Лондоны хөрөнгийн биржийн нийт орлого £2124 сая болсон байна (2019 онд £2056 сая байжээ).[6] 2021 он хүртэл Лондоны хөрөнгийн биржид олон улсын хувьцааны гүйлгээний 50 орчим хувь ноогддог байжээ. 2021 онд Лондоны хөрөнгийн биржийн хувьцааны нэг өдрийн дундаж эргэлт €8,6 тэрбум болсон байна.[7]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ London Stock Exchange Group Plc. londonstockexchange.com. 2021-11-01-д хандсан.
- ↑ History of The Stock Market. bebusinessed.com. 2021-11-01-д хандсан.
- ↑ La prima Borsa di Londra: Royal Exchange. londonita.com. 2021-11-01-д хандсан.
- ↑ Best United Kingdom Brokers Guide. comparebrokers.co. 2021-11-01-д хандсан.
- ↑ L'indice borsistico di Londra FTSE 100. strategia-borsa.it. 2021-11-01-д хандсан.
- ↑ A leading financial markets infrastructure and data provider. lseg.com. 2021-11-01-д хандсан.
- ↑ Amsterdam Topples London as Europe’s Main Share-Trading Hub. bloomberg.com. 2021-11-01-д хандсан.