Лоренцо де Медичи
Лоренцо де Медичи | |
|---|---|
| Lorenzo di Piero de' Medici | |
Агноло Бронзиногийн зурсан хөрөг. | |
| Флоренцийн захирагч ноён | |
| Албан тушаал хашсан 1469 оны 12 сарын 2 – 1492 оны 4 сарын 8 | |
| Өмнөх | Пьеро ди Козимо де Медичи |
| Дараах | Мунхаг Пьеро |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | 1449 оны 1 сарын 1 |
| Нас барсан | 8 4 сарын 1492 (43 насалсан) Флоренцийн Бүгд найрамдах улс, Карреги |
| Эхнэр, Нөхөр | Клариче Орсини |
| Хүүхэд |
|
| Эцэг, эх |
|
| Гэр бүл | Медичи |
| Гарын үсэг | |
Лоренцо ди Пьеро де Медичи буюу Агуу Лоренцо (Итали: Lorenzo il Magnifico, 1449 оны 1-р сарын 1-нд төрсөн – 1492 оны 4-р сарын 8-нд нас барсан)[1] нь Италийн төрийн зүтгэлтэн, Флоренцийн Бүгд найрамдах улсын де-факто удирдагч байсан бөгөөд Италийн Сэргэн мандалтын соёлын томоохон ивээн тэтгэгч байв.[2][3][4] Тэрээр Италийн хойг дахь улс төрийн байдлыг хэдэн арван жилийн турш тогтвортой байлгасан эвсэл болох Италийн холбоо (Итали: Lega Italica)-ны доторх хүчний тэнцвэрийг барьж байсан. Түүний амьд ахуй цагт Италийн сэргэн мандалт оргил үедээ хүрч, Флоренц хотын алтан үе тохиож байв.[5] Сандро Боттичелли, Микеланжело зэрэг алдарт уран бүтээлчдийг ивээн тэтгэж уран бүтээлээ туурвих боломжоор хангадаг байв.
Италийн холбооны хүчний тэнцвэрийг хадгалах зорилгоор Пап лам IV Сикстийн газар нутгаа тэлэх бодлогыг зогсоохоор тэмцэж байсан нь Паццигийн хуйвалдааны шалтгаан болжээ. Медичи овгийн гол өрсөлдөгч Пацци овгийнхон IV Сикстийн дэмжлэгтэйгээр Флоренцийн засгийн эрхийг авахаар хуйвалдаан зохиож, 1478 оны 4 сарын 26-нд их мөргөлийн үеэр гэнэдүүлэн дайрч Лоренцогийн дүү Жулианог хөнөөсөн. Харин Лоренцо хөнгөн шархтай амь гарчээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Picotti, Giovanni Battista (1934), "Medici, Lorenzo de', detto il Magnifico", Enciclopedia Italiana, <http://www.treccani.it/enciclopedia/medici-lorenzo-de-detto-il-magnifico_(Enciclopedia-Italiana)/> (retrieved on 10 May 2018)
- ↑ Parks, Tim (2008). "Medici Money: Banking, Metaphysics, and Art in Fifteenth-Century Florence". The Art Book. 12 (4). New York: W.W. Norton & Co: 288. doi:10.1111/j.1467-8357.2005.00614.x. ISBN 9781847656872.
- ↑ "Fact about Lorenzo de' Medici". 100 Leaders in world history. Kenneth E. Behring. 2008. Эх хувилбараас архивласан: 27 September 2014. Татаж авсан: 15 November 2008.
- ↑ Kent, F. W. (1 February 2007). Lorenzo De' Medici and the Art of Magnificence. The Johns Hopkins Symposia in Comparative History. USA: JHU Press. х. 110–112. ISBN 978-0801886270.
- ↑ Brucker, Gene (21 March 2005). Living on the Edge in Leonardo's Florence. Berkeley: University of California Press. х. 14–15. doi:10.1177/02656914080380030604. ISBN 9780520930995. JSTOR 10.1525/j.ctt1ppkqw. S2CID 144626626.