Лорика Сегментата
Appearance
Лорика Сегментата (Латин: Lorica Segmentata), өөрөөр Лорика Ламмината (Латин: Lorica Lamminata) нь Ромын цэргүүдийн ашигладаг байсан хуягийн нэгэн төрөл бөгөөд дугуйруулж давтсан металл хавтангууд болон дотор талдаа тэдгээрийг холбож тогтоосон арьсан оосроос бүрдэнэ. Урлаг, уран зохиол, киногоор дамжуулан орчин цагт Лорика Сегментата нь Ромын Легионуудын бэлгэдэл болсон.
Дундад зууны ялтсан хуяг үүсэх хүртэл Лорика нь Европд байсан хамгийн анхны мөн боловсронгуй ялтсан хуяг байв.