Jump to content

Лох Несс нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лох Несс нуур

Лох Несс нуур (англи. Loch Ness, гэль. Loch Nis) — Шотланд дахь цэнгэг устай том гүн нуур.

Тус нуур нь Лох Нессийн мангасын домгоороо дэлхий даяар алдартай. Үзэсгэлэнт байгалийг харж баясах, магадгүй домогт мангасыг үзэхийг хүсдэг жуулчдад зориулсан олон төлбөрт аялалын чиглэлүүд нуурын эргэн тойронд байдаг.

Лох Несс нуур нь Шотландын энэ хэсгийн бусад олон нуурын нэгэн адил мөстлөгийн гаралтай. Нуур нь нэлээд урт бөгөөд гүн боловч хөрсөн дэх хүлэр ихтэй тул ус нь маш шаварлаг байдаг. Лох Несс бол усны гадаргуугийн талбай 56 км² байдаг Шотландын хоёр дахь том нуур юм. Энэ нуурын дундаж гүн нь 130 м, хамгийн их гүн хэсэг нь 230 м байдаг.