Jump to content

Лувсандоржийн Цэрэнтогтох

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лувсандоржийн Цэрэнтогтох
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1984 он
Алдар цол
Бөхийн цолУлсын начин
Улсын начин2013
Аймгийн арслан2007
Аймгийн начин2006
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн0
Үзүүрлэсэн0
Шөвгөрсөн2

Лувсандоржийн Цэрэнтогтох нь 1984 онд Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн. үндэсний бөхийн Улсын начин цолтой бөх.Хилчин спорт хороо, Газар холдинг групп, Хантайшир дэвжээний бөх.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2013 АХ-ын 92 жилийн ойн наадамд улсын харцага Ө.Бат-Оршихоор дөрөв, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав давж шөвгөрөн " Монгол улсын начин " цол хүртсэн. 512
2015 АХ-ын 94 жилийн ойн наадамд улсын начин Л.Гантулгаар дөрөв давж тавын даваанд аймгийн хурц арслан Ш.Шинэбаярт өвдөг шороодсон. 512
2016 АХ-ын 95 жилийн ойн наадамд аймгийн арслан Х.Мэндбаяраар дөрөв, улсын начин Бо.Батжаргалаар тав давж начин цолоо баталж, " Өсөх идэр " чимэг хүртсэн. 1024
2017 АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын начин Ч.Цогбаяраар дөрөв давж тавын даваанд улсын харцага Ц.Содномдоржид өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2006 Говь-Алтай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 256
2007 Говь-Алтай аймгийн баяр наадамд аймгийн начин Ч.Энхбатаар долоо давж түрүүлэн " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
2010 Говь-Алтай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2012 Говь-Алтай аймгийн баяр наадамд аймгийн арслан Ш.Шинэбаярт өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256
2013 Бүх цэргийн баяр наадамд аймгийн хурц арслан А.Алтанхуягаар найм даван түрүүлж арслан цолоо баталж " Хурц " чимэг хүртсэн. 256