Jump to content

Лувсандэндэвийн Сумати

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лувсандэндэвийн Сумати (1956 онд ЗХУ-ын Москва хотод төрсөн)- Монгол Улсын улс төр судлаач, социологич, Сант Марал сангийн захирал, ажил хэрэгч хүн.

1979 онд ЗХУ-ын Москвагийн Их Сургуулийн Хавсарга математик, Кибернетикийн факультетийг Компьютер, хэрэглээний математикийн мэргэжлээр төгссөн. 1979 оноос 1994 он хүртэл ШУА-д судлаач, системийн аналитикийн ажил гүйцэтгэж байсан.

1995 оноос Сант Марал сангийн захирлаар ажиллаж ирсэн.