Jump to content

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд
 Монголын 32 дахь Ерөнхий сайд
Албан тушаалаа авсан
2021 оны 1 сарын 27
ЕрөнхийлөгчХалтмаагийн Баттулга
Ухнаагийн Хүрэлсүх
ӨмнөхУхнаагийн Хүрэлсүх
 Монголын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Албан тушаал хашсан
2019 оны 2 сарын 2 – 2021 оны 1 сарын 27
Ерөнхий СайдУхнаагийн Хүрэлсүх
ӨмнөхГомбожавын Занданшатар
ДараахЦэндийн Нямдорж
 Монголын Улсын Их Хурлын гишүүн
Албан тушаалаа авсан
2016 оны 7 сарын 5
ConstituencyХэнтий аймаг
Монгол Ардын Намын дарга
Албан тушаалаа авсан
2021 оны 6 сарын 25
ӨмнөхУхнаагийн Хүрэлсүх
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
ӨмнөхГомбожавын Занданшатар
ДараахГанзоригийн Тэмүүлэн
Хувийн мэдээлэл
Төрсөн1980 оны 6 сарын 29 (1980-06-29) (44 настай)
Улс төрийн намМонгол Ардын Нам
Эхнэр, НөхөрБолдын Туул
Хүүхэд4
Алма матерБэрх Дээд Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Харвардын Их Сургууль
Вэб сайтwww.oyunerdene.mn

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 1980 оны 6 сарын 29-нд төрсөн. Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 1 сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд 2016 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохоос өмнө Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар 2019 оны 2 сарын 2-ноос 2021 оны 1 сарын 27 хүртэл ажилласан.

Хүүхэд нас

Л.Оюун-Эрдэнэ 1980 оны 6 сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн. Бага насанд эцэг, эх нь салсан учраас тэрбээр өвөө, эмээтэйгээ өссөн. Түүний аав нь сурган хүмүүжүүлэгч мөн зураач бөгөөд 1996 онд “Монгени” дунд сургуулийн цогцолборыг байгуулж Монголын боловсролын салбарын шинэчлэлд хувь нэмрээ оруулсан хүн юм.

Ээж нь хөгжимчин, Сонгодог урлагийн академик театрт кларинет хөгжим тоглодог байсан. Тэрбээр гавьяаны амралтаа авсны дараа Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорин “Соёл” санг үүсгэн байгуулжээ.

Түүний өвөө Хэнтий аймгийн Мөрөн сумын сургуулийн анхны хичээлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийг бага насанд нь бие даан Төвд болон Монгол бичиг үзэж, шатар тоглож сурахад чиглүүлсэн хүн юм.

Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын 28-р сургуульд анх суралцсан боловч 1990 онд эмээ нь мөнх бусыг үзүүлсний дараа өвөөтэйгээ амьдрахаар Хэнтий аймаг руу шилжиж тэндээ дунд сургуулиа төгссөн юм.

Л.Оюун-Эрдэнийн өвөө Лувсаннамсрай нь Буддын шашны Хамба лам байсан бөгөөд шатар гарамгай тоглодог төдийгүй тооны ухаан, Монгол хэл, Монгол бичгийн багш хүн байсан. Тэрбээр Монголын утга зохиолын тод төлөөлөгч, нэрт  зохиолч Дарамын Батбаярыг ихэд хүндэлдэг байсан бөгөөд зээ хүүгээ утга зохиолын хүн болгохоор Дарамын Батбаярт хандаж, Л.Оюун-Эрдэнэ түүний үүсгэн байгуулсан “Бэрс” дээд сургуульд суралцаж Сэтгүүлч мэргэжил эзэмшжээ.

Л.Оюун-Эрдэнэ  2005 онд “Алсын хараа” гэж анхны номоо бичсэн. 2015 онд Харвардын их сургуулийг төгссөний дараа “Азийн хүлэг улс” гэх хоёр дахь номоо хэвлүүлэв. Энэ номдоо тэрбээр Монгол Улсын 30 жилийн хөгжлийн бодлогыг тусгасан байна. Номоо хэвлүүлсэн жилдээ “Азийн хүлэг улс” хэмээх бодлогын судалгааны хүрээлэн байгуулсан.

Л.Оюун-Эрдэнэ 21 насандаа Хэнтий аймгийн Бэрх тосгоны Тамгын газрын даргаар томилогдов. Орон нутагтаа олон улсын байгууллагын төсөл хэрэгжүүлэх зорилгоор “Дэлхийн зөн” ОУБ-ын төлөөлөгчдөд мэдээлэл танилцуулсны дараа тус байгууллагын хүмүүс түүнд ажлын санал тавьжээ.  Ийнхүү тэрбээр “Дэлхийн зөн”-д зургаан жил гаруй хугацаанд ажиллаж олон нийтэд түшиглэсэн хөгжлийн бодлогод мэргэшсэн байна. Энэ хугацаанд тэрбээр “Дэлхийн зөн”-гөөс Мэльбурны их сургуультай хамтран зохион байгуулсан олон улсын хөгжлийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамрагдаж улмаар Филиппин болон Тайланд Улсад энэ чиглэлээр богино хугацаанд ажилласан байна.

Боловсрол

Л.Оюун-Эрдэнэ 2008 онд Монгол Улсын Их сургуулийг Эрхзүйч мэргэжлээр Бакалаврын зэрэгтэй төгссөн. Улмаар 2011 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Улс төрийн шинжлэх ухааны Магистрын зэрэг хамгаалсан. Мөн 2015 онд Харвардын их сургуулийг төрийн бодлогын чиглэлээр Магистрын зэрэгтэй төгссөн. Харвардын их сургуульд суралцсанаар төрд зүтгэх мэдлэг, чадвар, итгэл үнэмшлээ илүү их олж авсан гэж тэрбээр олзуурхдаг.

Ажлын туршлага

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 41 насандаа Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байна.
  • 2021 оны 6 дугаар сарны 25-нд МАН-ын XI Бага хурал хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон байна.

Сонгуульт ажил

  • “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
  • “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
  • “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч

Бүтээл

    • “Алсын хараа” ном 2005
    • “Азийн хүлэг улс” ном 2015 он