Jump to content

Лувсантүвдэнванчиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лувсантүвдэнванчүгжигмэджамц -(1775 онд Төвдийн нутаг Жидшодын гол хэмээх газар төрсөн- 1813 онд Өргөөд жанч халсан) -Монголын 4-р Богд Живзундамба хутагт юм.

Монголын 4-р Богд 1775 онд түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт мэндэлжээ. Богд Живзундамба хутагт нь VIII Далай лам Жамбалжамцын ахын хүү байсан юм.

Манжийн хаан Лувсантүвдэнванчүгжигмэджамцыг Халхын шарын шашны тэргүүн Богд Живзундамба хутагтаар тодруулан өргөмжилж, 6 настай байхад нь 1781 онд ширээнд залжээ.

Энэ үед Монгол газар хөл хөлдөлгөөн, хямрал тэмцэл намжсан бөгөөд тухайн үеийн Номын Их Хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хот 1775 онд Хүй Мандал хэмээх газраас нүүж ирээд 6 жил болж байжээ. Энэ үед Чингэлтэй хайрханы зүүн суга Сэлбэ голыг өгсүүлэн 2-р Богдын хойтхын буянд зориулан барьсан өдгөөгийн Дамбадаржаа хийд, Дашчойнхорлин (Одоогийн Япон цэргийн дурсгалын цогцолбор) хэмээх хоёр хийд, өнөөгийн Амгалан хавьд Манжийн хүрээ буюу Манжийн цэргийн анги Амгаланбаатар гацаа суурьшаад байжээ. Хот байгуулалтын хувьд 4-р Богд бол Номын их хүрээний болоод өнөөгийн Улаанбаатар хотыг үндэслэгч гэж хэлж болох юм.

4-р Богд нь Винайн ёсыг сайтар сахидаг ариун санваартан байснаараа алдартай билээ.

1813 онд 4-р Богд жанч халсан байна.

4-р Богдын айлдсан нэг боть шахам зохиол байдаг аж.

Өмнөх
Ишдамбийням
Жавзандамба хутагт
1781-1813
Дараах
Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан