Jump to content

Лувсанцэрэнгийн Цэнд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лувсанцэрэнгийн Цэнд
 Монгол Улсын АИХ-ын дарга
Албан тушаал хашсан
1960 он – 1963 он
ӨмнөхЖамсрангийн Самбуу
ДараахЮмжаагийн Цэдэнбал
 Монгол МАХН-ын Төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга
Албан тушаал хашсан
1959–1963
 Монгол МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн
Албан тушаал хашсан
1957 он – 1964 он
Хувийн мэдээлэл
Төрсөн1920 он
Олноо Өргөгдсөн Монгол Улс
Нас барсан[[]] он
 Монгол Улс
Улс төрийн намМАХН
МэргэжилУлс төрч,нам, төрийн зүтгэлтэн
Цэргийн алба
Харьяалал Монгол

Лувсанцэрэнгийн Цэнд нь БНМАУ-ын төрийн болоод намын нэр зүтгэлтэн хүн ба МАХН-ын Төв хорооны II нарийн бичгийн дарга, АИХ-ын депутат, АИХ-ын даргаар ажиллаж байгаад Ю.Цэдэнбалын санаачилгаар намын эсрэг бүлэг байгуулсан гэж улс төрийн хэлмэгдэлд өртсөн.

Лувсанцэрэнгийн Цэнд нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1920 онд төрсөн. 1930 онд Улаан-Үд хотод Монгол Рабфак хэмээх бүрэн дунд боловсрол олгох сургуульд Монголоос очсон анхны 16 сурагчийн нэгээр шалгарч Ч.Лодойдамба, Л.Ванган нарын хамт суралцсан. Дараа нь ОХУ-д аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжил эзэмшин улмаар “БНМАУ-ын аж үйлдвэрийн хөгжил ба улс орныг үйлдвэржүүлэх асуудал” сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалан эх орондоо эргэн иржээ. Тухайн үеийн шаардлагад тохирсон мэргэжилтэн байсан, бас өөрийн мэдлэг чадвараараа үнэлэгдэж хүлээн зөвшөөрөгдсөн хүн байсан гэдгийг нь "Тэр биднээс толгой илүү байсан", "Төмөр-Очир, Цэнд нар бол тэр үеийнхээ сэхээтнүүдээс тасархай байсан", "1960-аад оны эхээр Москвагийнхны дунд Цэндэд гол найдвараа тавих нь зүйтэй гэсэн хандлага давамгайлж ирсэн" гэх мэтээр бичсэн олон хүний дурсамжуудаас харж болно.

Л.Цэнд 1954 оны дөрөвдүгээр сараас 1957 оны зургаадугаар сар хүртэл БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1957 оны зургаадугаар сараас 1959 оны гуравдугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн I орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1959 оны гуравдугаар сараас 1963 оны арванхоёрдугаар сар хүртэл МАХН-ын Төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргын албыг тус тус хашиж байжээ. Энэ хооронд МАХН-ын XII, XIII, XIV их хурлуудад төлөөлөгчөөр сонгогдон оролцож, улмаар их хурлуудаас намын төв хорооны бүгд хурлын гишүүн болж байжээ. 1957 оны гуравдугаар сард хуралдсан МАХН-ын Төв хорооны V бүгд хурлаас намын улс төрийн товчооны орлогч гишүүнээр, мөн оны долдугаар сард хуралдсан VI бүгд хурлаас Улс төрийн товчооны жинхэнэ гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.

Үүний зэрэгцээ 1954-1964 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан бөгөөд 1960 оноос АИХ-ын даргын албыг хашиж байжээ. Гэтэл 1963 оны арванхоёрдугаар сард хуралдсан МАХН-ын Төв хорооны V бүгд хурал дээр "Л.Цэндийн асуудал" гэгч юм гэнэт босгон ирж, түүнд "Эрх тушаал хөөцөлдөж, намч биш үйл ажиллагаа явуулсан” хэмээн ял тулган хүлээлгээд нам төрийн болон сонгогдсон албан тушаалаас нь зайлуулжээ. 1964 оны нэгдүгээр сард хуралдсан АИХ-ын чуулганаар дээрээс өгөгдсөн чиглэлийн дагуу өөрийг нь ч оролцуулалгүйгээр Их Хурлын даргаас шууд огцруулж байжээ. Товчхондоо бол, Л.Цэдэнбал болон түүний багийнхны үйл ажиллагаанд Н.Дамба болон Д.Төмөр-Очир нарын дараа өртсөн хүн бол Л.Цэнд гэж хэлж болно. "...Ажил албан тушаал өөрчлөгдөнө гэдэг хувь хүнд ч, нийгэмд ч байдаг зүйл. Гэхдээ Л.Цэндийг албан тушаалаас нь буулгахын төлөө зориуд зохион байгуулсан шиг үйл явдал, 1963 оны бүгд хурлын дараа нэр хүндийг нь унагах гэсэн шиг тийм кампанит ажил, Тосонцэнгэлд, ажиллаж эхлээгүй байж дампуурчхаад байсан, Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Мод боловсруулах үйлдвэрийн даргаар томилсон нэрээр нутаг заан суулгасан." Тэрээр чадварлаг удирдагч тул дампуурах шахсан тус үйлдвэрийг хөл дээр нь босгож чадсан түүхтэй бөгөөд энэ үедээ алдарт Солонготын давааны замыг 1966-1967 онд засах ажлыг санаачлан зохион байгуулсан.

Л.Цэндийн хувийн тэмдэглэл

[засварлах | кодоор засварлах]

Л.Цэнд оюутан байхаасаа өдрийн тэмдэглэл тогтмол хийж заншсан, түүндээ санаж бодож байсан зүйлээ бичиж үлдээдэг хүн байжээ. Уншсан ном зохиол, танилцсан хүн, хийх ёстой ажил, улс орны хөгжлийн тоо баримтууд, мэргэжлийн хэлсэн сургаал үгс, сэтгэлийн баяр хөөр, гуниг зовлон, харуусал, тэр ч бүү хэл эрүүл саруул явахад хэрэгтэй мэдээлэл, өвс ургамал, гарын доорх зүйлээр эмчилдэг уламжлалт эмчилгээний арга гээд түүний тэмдэглэлийн цар хүрээ өргөн байжээ. Бас олон зүйлээ орос, англи, заримдаа төвөд хэлээр бичиж үлдээжээ. Харамсалтай нь энэ хүний бичиж тэмдэглэсэн бүхэн үр хүүхдэд нь үлдэж хоцорсонгүй. Түүний хувийн тэмдэглэл бүхий олон дэвтрийн ихэнхийг 1965 оны нэгдүгээр сарын 28-нд Нийгмийг аюулаас хамгаалах яам (НАХЯ)-наас гэрт нь нэгжлэг хийн хурааж авчээ. Тэдгээрийн араас судалж сурвалжлахаар хожим 1980 онд намын хянан шалгах хорооны дарга Н.Лувсанравдангийн ам шийдвэрээр ихэнхийг устгасан гэдэг хариу өгдөг байна.

Усталгүй болон нэгжигчдийн нүдэнд өртөлгүй үлдсэн цөөн хэдэн дэвтэртээ бичиж үлдээсэн тэмдэглэлийн зарим хэсэг нь "Будант жилүүдийн эмгэнэл буюу Лувсанцэрэнгийн Цэнд" номд орж уншигчдад хүртээл болжээ. МАХН-ын Төв хорооны намын хянан шалгах комисс, НАХЯ-наас Л.Цэндийн гэрт нэгжлэг хийн хурааж аваад өнөөг хүртэл эргүүлж өгөөгүй олон дэвтэр байсан бол чухам юу болсон бэ гэдгийн учир начир нэлээд тодорхой болох байсан биз ээ. Нэгжлэгт өртөөгүй үлдсэн нэгэн дэвтэртээ тэрээр "...нэлээд урдаас зориуд бэлтгэн шийдсэн атлаа бүгд хурлын явцаар гарсан мэтээр үзүүлэхийг оролдож нам ба ард түмнээ хуурч байна. а/ Төмөр-Очирын асуудлыг хэлэлцэхээс нэлээд өмнө "Чиний толгой дээрх үүлс нэг үе тун харанхуйлж ирснээ саявтар л болив бололтой" гэж үнэнч нөхөд минь хэлж байсан удаа буй. б/ Бүгд хурлаас нэлээд өмнө багцаалбал 10 сарын үед энэ асуудлыг товчооны гишүүд мэдсэн /цөм үү?/ учраас надаас хөндийрч эхэлсэн.

Аж ахуйн хүмүүс хүртэл нарийн ширийн зүйлээр хавчиж хэлсэн юм. в/ Бүгд хурлаас 7-10 хоногийн өмнө н.Чимид / НТХ/, Дарьсүрэн дээр очиж, "Одоо ч Цэнд дарга гуайг хусахаар бэлтгэж байна даа" хэмээн сагсууран ярьжээ. Үүнийг Дарьсүрэн хүүд минь хэлж байв, г/ Эцэст нь генерал Лхагвасүрэн бүгд хурал дээр "Энэ тухай асуудлыг хэсэг хуучин зүтгэлтэн бид талбиж байсан юм" гэхчлэн Бал, Дүгэрсүрэн нарын зохион байгуулсан ажлыг илчилж байсан юм. Үүнийг хэдэн нүүр гэвэл зохих вэ, е/ Сүүлийн 2-3 сар Бал, Дү нар асуудлыг надаас аль болохоор холдуулан тойруулахыг хичээж байсан ба багагүй амжилт олсон. Асуудлыг ил талбихаас айн эмээж шударга бус зүйлээр намын түүхийг дүүргэдэг муухай улс юм даа. Гэвч цаг гэгч шударга шалгуур хожмын өдөр хог буртагтай нь уудлан ил гаргах нь дамжиггүй..." хэмээн бичиж байжээ.

Бүгд хурлын маргааш буюу 1963 оны арванхоёрдугаар сарын 23-нд Цэнд орос хэлээр бичсэн тэмдэглэлдээ "Бүгд хурал дээр яригдсан бүхэн цөм гүтгэлэг. Албан тушаалын араас улайран зүтгэгч хэсэг хүмүүс ичгүүр сонжуургүй ажиллагаагаа халхлахын тулд зохион байгуулсан эрээ цээргүй ч эвлэгхэн найруулсан жүжиг. Эдний шүүмжлэл нь хар толгойгоо хоохойлсон албан тушаалаа хадгалахад чиглэж байв" хэмээн бичиж үлдээжээ. 1963 оны арванхоёрдугаар сарын 20-21-ний өдөр Л.Цэндийг шүүмжилж байхад тэрээр дараах тэмдэглэлийг хийж байжээ.

  1. "1. Удирдах ажилд яг 10 жил болов.
  2. 2. Хүний араар далд хийсэн ажил надад байхгүй.
  3. 3. Чадлаа гаргаж ажилласан. Хэрэв хангалтгүй байсан бол тэр нь миний чадлын хэр.
  4. 4. Зан авир харилцаа хүнд гэдэг нь үнэн.
  5. 5. Нөхдөд итгэл найдвар хангахгүй байгаа гэдэг ойлголт төржээ. Шүүмжлэлд олон янзын зүйл харагдаж байна. Хамгийн гол нь юм бүхэн дээр үнэнч шударга байх ёстой. Эрх тушаал: 56 оны явдал, 61 оны бүсийн зөвлөгөөн, XXII их хурлын дараах идэвхтний хурал, ухуулагчдын зөвлөгөөн зэрэг нь намын гишүүдэд үл зохицох эрх тушаал хөөцөлдсөн мэт болжээ..." хэмээн тэмдэглэлдээ бичиж байсан бол уг хурал дээр хэлсэн үгэндээ "...Удирдах албанд ажиллаж ирсэн 10 жилийн дотор би өөрийнхөө биеийг хайрлаагүй... би өөрийн орны хөгжлийн асуудлыг чадал чинээгээрээ хөндөж, босгож шийдвэрлэхтэй холбогдсон асуудлыг аль болохоор урагштай явуулахын тулд өөрийн бүх мэдлэг, чадал, санааг дайчилж ирсэн..." гэжээ.
  • 1963.11. Цаг ямагт уцаартай, орчин тойрондоо сэтгэл дундуур байдаг хүмүүс тохиолддог. Тийм хүн намайг үнэлэхгүй байна, ойлгохгүй байна, дайрч байна гэж үргэлж бусдыг сэрдэх мэт явдаг. Бусдын анхаарал татахын тулд хэлэх ярих нь огцом, шийдэмгий болж "Би тэгнэ, би тэгүүлэхгүй, энэ хэрэггүй" гэхчлэн биеэ товойлгохыг оролдох нь цөөнгүй болдог юм байна. Түүнд хүн бүхэн "муу санаатан" болж харагддаг бололтой.... Гомдмоор, доромжилсон үг (ялангуяа ойр дотно хүнээс) сонсоход сэтгэлд удаан, магадгүй бүх насан турш үл арилах сэв суудаг бололтой. Мэдрэлийн өвчинд ч хүргэж болно...
  • 1964.1.10. Тосонцэнгэлд ажиллахаар ирсэн анхны өдөр. Өчигдөр орой 20.30-д нөхөр Зулын хамт ирэв. Зочид буудлын 26 номерт буув. Шөнө нь нэлээд сэрүүн хонож өглөө 7-д босов. Буудлын жижүүр Дулам гуайгаар түр үйлчлүүлж байхаас өөр арга алга бололтой. Онгоцоор Завханаас ирэх хүмүүсийг хүлээвч энд цас орж бэрх байх тул онгоц ирэхгүй болжээ. 10 цаг өнгөрмөгц Зул сайдын хамтаар комбинатын конторт очиж комбинатын ажил байдлын талаар нөхөр Балжиннямтай ярилцав. Байдал хүнд, хүмүүсийн сахилга бат, хариуцлага нэлээд хэцүү байдалтай байгаа мэт ярьж танилцуулав. Ялангуяа цахилгаан станцын асуудал хүнд, бүх цехүүдийн халаалт хаагдсан гэнэ. Гол асуудал түлшин дээр байгаа бололтой.
  • 1.11. Үйлдвэрийн гол хүмүүстэй уулзаж дараа нь үйлдвэрүүдээр оров. Санхүүгийн байдал:

-3,6 сая төгрөгийн банкны зээлтэй. -600 мянга орчим төгрөгийн нэхэмжлэгдсэн өртэй. -600 орчим мянган төгрөгийн гоожингийн төлбөртэй. Үүний ихэнх нь тав орчим нугалагдсан торгуультай. Засанд 350 мянга орчим төгрөгийн өртэй. бас 30000 куб м мод аваагүй байгаа.

  1. 1.12.1. Мод бэлтгэлийн бригад, модны газраар явав. Арга хэмжээнүүд:
  2. 1. Мод тээврийг графиктай болгох
  3. 2. Модыг тээхдээ ялгах.
  4. 3. Мөчрийг түлж болох эсэх.
  5. 4. Мод хураах ажлыг журамлах.
  6. 5. Улсын актанд зарим барилгыг илүү тоолж (олон байшин барьснаар) тушаасан. Улсын комиссын ба 63 оны жилийн эцсийн тооллогын материал хар!
  7. 6. Тосгоны олон барилгын хаалга, давхар шал дутуу. (Актыг Бизьяа авсан)
  8. 7. Айл гэрийн бүртгэл гаргуулах.
  9. 8. Хотын худалдаа трестэд 13000 төг өртэй
  10. 9. Комбинат ганц тамгатай.
  11. 10. Мотор ороох хүнтэй болох
  12. 11. Хэлмэрч ба конторын жижүүр (3), тусгай бичээчийн орон тоо, нууцын авдар.
  13. 12. Гол цехүүдийн технологийн заавар.
  14. 13. Мэргэжилтний жагсаалт, ажиллах хугацаа. 1
  15. 14. Шагналын фонд, материал.
  16. 15. 64 оны захиалга ББМҮЯ-ны Цоодол дээр
  • 1.17. 3ул сайд ажлаа дуусган оройдоо буцав. Бид даваан дээр гаргаж өгөв. Замдаа Их жаргалантаар ороход нэгдлийн дарга нь Дүйнхэржав, нбд нь, Их-Уул дарга нь Дашравдан, нбд нь Дашпунцаг, Жаргалант сумын нөхөд зам хаагуур гарахыг ихэд сонирхож байна.
  • 1.20. Урд орой нь Бямбадорж ирэв. Энэ өдөр үйлдвэр ба хот тэдний үйлчилгээний газрыг танилцуулав. Ажил дээр нэлээд зөвлөлгөө өгөв. Ялангуяа клубийн ажлыг өөд татах талаар зөвлөгөө өгч туслалцаа үзүүлэхээ амлав.
  • 1.25. Урд шөнө 11 цагийн орчим рамын цех дэх бутлагчийн хутга тасарч бүрээсээ дэлбэ татсан учир ажил зогсов. Ганц муу бутлагчтай үлдсэн учир ЦС-ийн бараг бүх ачааллыг хасах замаар турбинээ зогсоохгүй хонов. Гэвч рамын цех шөнийн 12-оос хойш ажилласангүй. Өглөө 9 цагийн орчим станц хэвийн байдалтай боловч ачаалал нэмэх боломжгүй түлшний өлсгөлөнтэй хэвээр байв. Даваасамбуу, Бизьяа, Жамц нар буталгаан дээр. Сахьяа, Пүрэв нар нэг бутлагчийг задлах ажил дээр тус тус байв. Бутлагчийг үзвэл бүрээс нь ихэд эвдэрсэн, гол дискний гурван хутга хагаслан хугарсан байв. Их засвар хэрэгтэй болжээ...

"Хүний нэр төр" Үнэн. 1965.2.26. (Тэргүүн) МАХН-ын эсрэг (?) бүлэглэн (?) бүтэлгүй явуулга (?) хийн Төв хорооны удаа дараагийн бүгд хурлаар бут цохигдсон Д.Төмөр-Очир, Л.Цэнд, Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар болон тэдний гар хөл бологчид шударга сэхээтэн (?), нам төрийн ажилтан зүтгэлтэн (?) нарын нэр төрийг бууруулахын тулд зориуд санаатайгаар(?) хутган үймүүлж(?) элдэв хуурамч ятгалга хийн, жирийн ажилчин хүний сайхан нэр төрийг ч бузар явдалдаа ашиглахыг оролдож байсан зэрэг нь амин хувийн ашиг завшааныг(?) олон түмний нэр төрөөс дээг үүр тавихыг зорьж байсны илрэл юм. Хайхрамжгүйн уршиг уу? Эсвэл санаатай хийсэн гүтгэлэг үү? Хэрэв баримт л үгүй бол ямарч тэнэг явдал хөшигний араар үлддэг гэж зарим хүмүүс боддог бололтой. Хувийн дотоод сэтгэлийн ариун шударга чанар хүнд эхээс төрөхөд заяадаггүй. Амьдрал тэмцлийн дүнд л төрж бүрэлддэг. Үнэний төлөөх тэмцлийн явцад ямар нэг буулт тэр тусмаа баримталж мөрддөг зарчимдаа харш буулт хийвэл хожим харамсавч барахгүй.

  • 1969.7 сар. Орсон бороо арилдаг, ирсэн гийчин буцдаг! Орны хүн томилогдох тухай бүдэг бадаг сураг гарах нь ихсэв. Балдорж ? Бадам?..Мэдэх арга алга... 1984.3.13. Өвлөөс хойш цаг их явжээ. Урь унаж мөс харлаад улиас бургасны гөлөг хөөж бүр хаврын шинж оржээ. Арга ч үгүй биз! Хаврын дунд cap бараг дундалж байхад! Сонин юм их болж өнгөрөв. Эхлээд Гаамаа нь, дараа нь Дагий сайд өөрөө ирэв. "Ажил их, зав тун гарахгүй юм" гэнэ. Арга ч үгүй биз ээ. Саяхан Цэдэнтэй дайралдсан чинь "Мебель-картоныг хэвийн болгох гэж ядарч байна даа" гэж явна лээ. Бодвол Дагий тэнд зоолттой байгаа биз.

Түүхийн баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  1. 1957 онд Зөвлөлт-Монголын хилийн хэлэлцээр дээр ЗХУ-ын элчин сайд В.Молотов Монгол улсын Увс, Хөвсгөл зэрэг аймгийн нийт 2415 хавтгай дөрвөлжин км газар нутгийг ЗХУ-д нэгтгэх асуудлыг Монголын талд тулгахад Монголын талыг ахалж байсан БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд С.Аварзэд эрс эсэргүүцсэн байна. Энэ үед Ю.Цэдэнбал Аварзэдийг зайлуулж оронд нь Л.Цэндийг Монголын талыг ахлагчаар томилсон байна. Ингээд энэхүү хилийн хэлэлцээрт Л.Цэнд гарын үсэг зурж баталгаажуулсан түүхтэй. Энэхүү хэлэлцээрээр Монголоос Орост шилжсэн газар нутагт Л.Цэндийн төрсөн бууц бүхий хэсэг хамрагдан Оросын нутаг болсон. Хожим Л.Цэнд нь өөрийн төрсөн бууц дээр очихдоо гадаад улсаас виз авч байсан тухайгаа эмгэнэн дурссан ба энэ тухайгаа тоочин ЗХУ-д гадаад яамны шугамаар томилуулах хүсэлтээ тухайн үеийн Монголын удирдлагад бичиж хүсэлт гаргаж байсан байна.
  2. Л.Цэндийн санаачилгаар зассан Солонготын даваан дээр нутгийн ардууд түүнийг хүндэтгэн гэрэлт хөшөөг нь босгосон байдаг.

БНМАУ-ын шагналууд

Гаднын улс орнуудаас авсан шагналууд