Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан
Харагдац
Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан (1815 онд төрсөн-1841 онд жанч халсан)- Монголын 5-р Богд Живзандамба хутагт юм.
Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан нь Лхасын ойролцоо Гомбодондов, Ригзэнбүтэд нарын хөвгүүн болон 1815 онд мэндэлжээ. 1817 онд 4-р Богдын хойд дүрээр тодорч, түүнийг 1820 онд Их хүрээнд залжээ. Түүний үед Амарбаясгалант хийдэд 4-р Богдын шарилын суврага, 1834 онд Их хүрээнд Майдар дацан байгуулагджээ. 1838 онд Хүрээний сүм дуганыг өргөтгөн барьж, Гандантэгчэнлин гэж нэрлэх болжээ. Түүний шарилыг Гандантэгчэнлин хийдэд алтан суваргад залсан байна.
| Өмнөх Лувсантүвдэнванчиг |
Жавзандамба хутагт 1817-1841 |
Дараах Лувсанбалдандамбийжанцан |