Лундын их сургуулийн Инженерийн факультет
Лундын Их Сургуулийн Инженерийн факультет (шве. Lunds tekniska högskola) нь Шведийн Лунд хотод байрладаг Лундын их сургуулийн найман факультетын нэг юм. Швед нэршлээсээ үүдэн ихэвчлэн LTH гэж товчлогддог. 2022 оны байдлаар тус факультетад ойролцоогоор 1500 ажилтан, 10,000 орчим оюутан байсан бөгөөд жил бүр 650 орчим оюутан төгсдөг.
LTH нь 16 төрлийн инженерийн үндсэн хөтөлбөр, 5 төрлийн дээд инженерийн хөтөлбөр, 19 олон улсын магистрын хөтөлбөр санал болгодог. LTH нь иргэний инженер буюу дэд бүтцийн инженер, галын аюулгүй байдлын инженер, архитектор, үйлдвэрлэлийн дизайнер, техникийн ухааны доктор зэргийг сургаж бэлтгэдэг. Дээд боловсролын инженерийн хөтөлбөрүүд нь Хельсингборг кампуст явагддаг. LTH нь мөн эрсдэлийн менежмент болон хүнсний технологийн чиглэлээр өвөрмөц мэргэжлийн сургалтууд зохион байгуулдаг. 2010 оноос хойш нисгэгчийн бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
2007 оны намраас хойш Болоньягийн боловсролын тогтолцоонд шилжих хүрээнд иргэний инженерийн хөтөлбөрийг таван жилийн хугацаатай, 300 кредит бүхий болгон өөрчилсөн юм. Бакалаврын түвшний хичээлүүд ихэвчлэн швед хэлээр ордог бол дээд түвшний хичээлүүд англи хэлээр, англи хэлээрх ном сурах бичгээр явагддаг. LTH нь 1961 онд байгуулагдаж, 1969 онд Лундын их сургуулийн бүрэлдэхүүнд нэгдсэн. Анх байгуулагдахдаа физик инженер, Механик инженер, Цахилгааны инженер, Иргэний инженер, Химийн инженер, Архитектур зэрэг зургаан салбартай байсан.