Jump to content

Лхагвасүрэнгийн Отгонбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лхагвасүрэнгийн Отгонбаатар
тамирчны тухай
Төрсөн нэрЛхагвасүрэнгийн Отгонбаатар
Төрсөн өдөр1993 оны 1 сарын 20 (1993-01-20) (31 настай)
Төрсөн газарМонгол, Архангай, Батцэнгэл
Яс, үндэсмонгол үндэстэн
Биеийн өндөр182 см
Улс, орон Монгол
Тамир, спортэрэгтэй жүдо
2018-01-10-ы байдлаар мэдээлэв.

Лхагвасүрэнгийн Отгонбаатар нь Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх. Үндэсний бөхийн улсын начин цолтой тэрээр жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа болон хувиараа тус бүр нэг хүрэл медаль хүртсэн олимпын наадмын шагналт 5-р байрын амжилттай.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2023 АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд улсын харцага Б.Зоригтбаатараар дөрөв, улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн.

512


Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2013 Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 256
2014 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн заан П.Баярхүүд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. 256
2015 Архангай аймгийн баяр наадамд аймгийн харцага Ц.Цогт-Эрдэнэд өвдөг шороодон үзүүрлэж заан цолоо баталж, чимэг нэмсэн. 256
2019 Архангай аймгийн баяр наадамд сумын заан Д.Ням-Очирт өвдөг шороодон үзүүрлэж заан цолоо баталж, чимэг нэмсэн 256

2020 Бүх цэргийн баяр наадамд аймгийн хурц арслан Э.Ууганбаяраар 8 даван түрүүлж цэргийн арслан цол хүртсэн.